Ц.БАЯР

Тэтгэмж авах хүүхдийн тоог өрхийн амьжиргааны бүлгээр ангилж багасгасан ч, нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авах бүлэгт хамрагдаж буйг салбар яамнаас нь тодотголоо. Тиймээс ирэх онд Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхэд авдаг болно. Энэ нь амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүд авахгүй гэсэн үг. Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой ажээ.

Эх сурвалж:www.zms.mn