Б.ЭНХ

Эрдэнэс ТавантолгойкомпанийнЭв санааны нэгдэлүйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн өөрийгөө шатаасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, түүнийг буруутгаж байгаа мэдээлэл цацагдах болов. Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг няцааж байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-“Эрдэнэс ТавантолгойкомпанийнЭв санааны нэгдэлүйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж үнэн үү?

-Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс С.Эрдэнийг хохирогчоор татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 95.1 буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн гэсэн үндэслэлээр шалгаж байна.

-Хэн нэгнийг сэжигтнээр татсан уу?

-Одоогоор шалгалтын ажил эхэлж байгаа учир хэн нэгнийг буруутгах үндэслэлгүй. Иргэн С.Эрдэнэ өөрийгөө шатаахад хүргэсэн нь хамт явсан нөхөд нь үү, эсвэлЭрдэнэс Тавантолгойкомпани эсэхийг шалгалтын явцад тогтооно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин