irves zaluuЦ.БАЯР

Ирвэс хамгаалагч залууг өнөөдөр хөдөөлүүлж байна. Ирвэс хамгаалах сангийн ажилтан талийгаач  Т.Л өмнө судалгаа хийж ирвэсээ харж, тоолж байх үедээ мөн халдлагад өртөж эмчлүүлж байсан ажээ. Тодруулбал, Өмнөговьд ирвэсээ хайж хадны нарийн хавцалд  явж байхад нь багтай гурван залуу дайрч, амь насыг ньхохроох гэж  хутгалан  эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулж байсан байна. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг гадны компани тус газар нь байрлаж байсан нь түүнд учирсан энэхүү гэмт халдлага холбогдолтой байсан тухай эх сурвалж хэлсэн. Түүний аав нь “Улаан Тайга”- ын тусгай хамгаалалттай газрын даргаар ажиллаж буй байгаль хамгаалагч хүн. Талийгаачийн эцэг хүүг нь барьцаанд байлгаж, сүрдүүлж буй талаар  ярьж байсныг албаны эх сурвалж хэлсэн байдаг. Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар ийнхүү амиа алдсан хэргийг аймаг, нийслэлийн цагдаа нар хамтран шалгаж байна. Ирвэс хамгаалагчыг хулгайн анчид хөнөөсөн байх магадлалтай гэнэ. Гэр бүлээрээ байгаль дэлхийгээ хамгаалах ажилд зүтгэж яваа билээ. Түүний гэр бүлийнхэнд гүн эмэгнэл илэрхийлье.

Эх сурвалж:www.zms.mn