Гадаад хэргийн яам­наас шуурхай мэдээлэл өг­лөө. Уг мэдээлэлдБүгд Найрамдах Франц улсын нийс­лэл Парис хотод энэ сарын 13-ны орой болсон цуврал террорист халдлагын улмаас 150 орчим хүн амь насаа алдаад байна.

Уг халдлагатай хол­бог­дуулан тус улсын Ерөн­хийлөгч Засгийн газрын шуур­хай хуралдааныг энэ сарын 14-ний 00:00 цагт зарлан хурал­­дуулсан бөгөөд хурал­даанаас БНФУ-донц байдалзарлаж, хилээ хаах шийдвэрийг гаргалаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БНФУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас тус улсад суугаа иргэддээ хандсан сэрэмжлүүлгийг цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар дамжуулан гаргасан бөгөөд одоогийн байдлаар уг террорист халдлагад монгол иргэн өртөөгүй байнагэжээ.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Б.Тулга, З.Батбаяр нар өчигдөр Францын Элчин сайдын яам дээр очиж эмгэнэл илэрхийлэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. МАХН-ын дар­га Н.Энхбаярыг Францын Эл­чин сайдын Тэр­гүүн зөвлөх Рафаэл Дрозэвски хүлээн авсан юм. Тэрээр “МАХН-ын дарга Н.Энхбаяр болон нарийн бичгийн дар­га нар ирж бидэнд эмгэнэл илэрхийллээ. Та бүхэн бидэнд сэтгэл са­нааны дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Манай Элчин сайд эх орондоо ажиллаж байгаа. Та бүхний сэтгэлийн дэмжлэг, эмгэнэлийг өөрийн биеэр уламжилна” гэсэн юм.

11-16-8hh