Д.АРИУН
Францын нийслэл Парис хотноо энэ сарын 13-ны шөнө болсон цуврал халдлагын үйлдэгчдийн нэг амиа золиослогчийн хэн болохыг тогтоосон талаар Францын депутат Жана-Пьер Жоржийн Facebook хуудаснаас иш татан CNN мэдээлжээ. Исмаил Омар Мостеф гэгч нь 2012 он хүртэл Францын Шартр хотноо амьдарч байсан нэгэн гэдэг нь тодорхой болжээ. Энэ мэдээллийг нийгмийн сүлжээнд тавьсан гишүүн нь Шартр хотын даргаар ажиллаж байжээ.
Парист хотноо болсон цуврал зургаан алан хядах ажиллагаанд хохирогч амь насаа алдсан хүний тоо 129 болсон бөгөөд бэртэж гэмтсэн хүний тоо 352 болжээ. Тэднээс 99 хүний биеийн байдал тун тааруу байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: www.zms.mn