С.САРУУЛ Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн гэсэн үндэслэлээр иргэн Б.Цогтгэрэл АТГ-т шалгуулахаар болжээ. Түүний өргөдөлд дурдсанаар:
  1. 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6,000,000 төгрөг.
  2. 2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50,956,102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр
  3. 2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55,711,880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь.
  4. 2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1,140,199,677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт
  5. 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюу толгой" 192,591,000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ
  6. 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18,200,000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр
  7. 2015-04-03-ны өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680,496,386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр
  8. 2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д 1,134,371,250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт
  9. 2015-06-11-ний өдрийн Монголбанк 144,786,809,891 төгрөгийн Векселийн төлбөр
  10. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1,944,353,401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги
  11. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 6,193,938,488 төгрөгийн Векселийн төлбөр
  12. 2015-07-08-ны өдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55,000,000 төгрөгийн ТУЗ-ийн №41 тогтоолын дагуу санхүү дэмжлэг олгосон гүйлгээг
  13. 2015-08-05 Standart and Poor's Limited - 168,938,813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал
  14. 2015-09-01-ний өдрийн "Маyer Brown"-д 123,594,797 төгрөгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр
  15. 2015-09-01 өдрийн - Эрдэнэс оюу толгой ХХК - 622,888,979 төгрөгийн Зээл олголт
  16. 2015-09-22-ны өдрийн "Гранд мед" ХХК-д 22,124,500 төгрөгийн 2/469 тоот гэрээ УСҮ-н урьдчилгаа төлбөр зэрэг зарлагын гүйлгээнүүд Шилэн данс дахь мэдээлэлд тавигдсан байна.
Иргэн Б.Цогтгэрэл Хөгжлийн банкны дээрх гүйлгээнүүд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн, УИХ-ын тогтоолыг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан  онц ноцтой гэмт хэргийн чанартай байна гэж үзэж байгаа аж.  Эх сурвалж: www.polit.mn