Свазилендийн Ситеки хотын эрх баригчид олон нийтийн газар үнсэлцэхийг хоригложээ. (polit.mn) Гудамжинд ийм үйлдэл гаргах нь зохисгүйгээс гадна үндэсний уламжлалт заншлыг зөрчсөн хэрэг хэмээн үзсэн байна. Эдүгээ тус улсын олон хотод гудамжинд худалдаа хийх, хог тарих, “морь харах”-ыг хуулиар хориглодог.
2012 оны аравдугаар сараас хойш огтор банзал өмссөн, эсвэл гэдэс гүзээгээ ил гаргасан эмэгтэйчүүдийг шийтгэх болжээ.
(polit.mn)