(polit.mn)

НБА-гийн экс оддын нэг Аллен Айверсон өөрийн хүүхдүүдийг хулгайлсан хэрэгт буруутгагдаад байна. Түүний экс эхнэр Таванна “Айверсон таван хүүхдээ амралтад авч явсан. Тэр хүүхдүүдийг тавдугаар сарын 26-нд буцааж авчрах ёстой ч тэгсэнгүй. Дараа нь зургадугаар сарын 4-нд уулзахаар тохирсон ч тэр ирээгүй” хэмээн цагдаагийн газарт гомдол гаргажээ.

(polit.mn)

Хуулийн дагуу Таванна таван хүүхдийнхээ цорын ганц асран хамгаалагчаар зарлагдсан юм. Аллен Айверсон Жоржиа мужийн нэгэн зочид буудалд хүүхдүүдийг нууж байна хэмээн үзэж байна. Аллен НБА-гийн бүх оддын тоглолтод 11 удаа оролцож, 2001 оны улирлын хамгийн шилдэг тоглогчоор шалгарч байжээ.