Баабарын тэтгэвэрт гарах үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  “Цэнзургүй яриа” нэвтрүүлэгт сэтгүүлчтэй ярилцсан хэсгээс...

  • Баабарын тэтгэвэрт гарах үйл ажиллагааны баримт уу?

- Тийм. Баабар гурван компани дээр өөрийн ажилласан жилээ нэмэгдүүлж хуурамч  материал бүрдүүлсэн. Нийтдээ зургаан жилийг нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд “ Эрдэнэс Холдинг” компанид албан тоот явуулж Бат-Эрдэнэ овогтой Батбаярын ажиллаж байсныг шалгахад  Б.Батбаяр / Баабар / манайд ажиллаж байгаагүй гэсэн хариу ирсэн байдаг.

-“ Эрдэнэс Холдинг”-т ажиллаж байсан баримт бичиг нь хаана байна?

-Ажиллаж байсан гэдгээр баримт бүрдүүлсэн баримт нь энэ. Мөн “ Петро Матад”  компанид Б.Батбаяр нь / Баабар / Регистрийн дугаараа хуурамчаар оруулж ажилласан жилээ өндөр тогтоолгосон.

-Баабар ингэмээргүй хүн дээ?

- Баримт энэ байна. Чи харж байгаа биз дээ. Дээр нь тухайн үед татвараас чөлөөлж байсан “ Бороо Голуд” компанид 1981 онд төрсөн Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг залуугийн нэр дээр өөрийнхөө Регистрийн дугаараа тааруулж хуурамч баримт бүрдүүлсэн.

- Баабар тухайн үед Сангийн сайд байхдаа энэхүү хуурамч материалыг бүрдүүлсэн гэсэн үг үү?

-Тийм. Гурван хуурамч материал бүрдүүлсэн.

- Эрдэнэ сайдаа  энэ баталгаатай биз дээ?

- Баабар бол туйлын заргач хүн.

- Тийм шударга хүн?

-Таны ярьдгаар шударга хүн. Гэтэл шударга хүн ийм байх уу. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас зургаан сая төгрөг шударга бусаар авчихсан. Төлөх тухай акт гарсан.  Нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй.

-Акт нь энэ үү?

- Тэгсэн хэрнээ Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, ажилтнуудыг дарамталж заналхийлсэн. Та нарт Эрдэнэ ээ чинь үүрэг даалгавар өгч миний бөгсийг ухсан уу. Та нарыг Эрдэнээтэй чинь цуг чадна аа гэсэн байсан. Сүхбаатар дүүргийнхэн энэ асуудлыг надад танилцуулсан. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар миний талийгаач дүүгийн эхнэр ажилладаг. Манай дүү аль эрт бурхан болоод 10 жил болж байна. Тэр эхнэр нь  залуу хүн өөр хүнтэй сууж  үр хүүхэдтэй болоод амьдралаа хөөгөөд явсан хүн. Гэтэл одоо танай Эрдэнэ чинь чамд даалгавар өгсөн үү. Чи Эрдэнээгийн даалгавраар   миний материалыг шалгасан уу гэх мэтээр дарамталсан байсан. Энэ мэтээр өөр олон баримт бий.

Дашрамд дуулгахад Баабар энэ талаар хариу тайлбар өгөхөө мэдэгдээд байгаа. Одоогоор хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Түүний хэвлэлийн ажилтнаас тодруулахад энэ долоо хоногт өгнө гэсэн.  

Эх сурвалж:www.zms.mn