УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулахНийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлав. ИнгэснээрНийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийг хэ­рэг­жүүлэхэд Азийн хөгж­лийн банкнаас 150 сая ам.долларын санхүүжилтийг 2015-2016 онд хоёр үе шаттай авахаар төлөвлөж байгаа ажМөн хөтөлбөр нь ирэх оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэрэгжихээр тусгажээ.

Дараа нь “Төрөөс мөн­гө­ний бодлогын та­лаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тог­тоо­­лын төсөл байв. Тог­тоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр зээлийн эрсдлийг бууруулж, санхүүгийн зууч­лалын үр ашгийг нэмэг­дүүлэх замаар зээлийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг Монгол банк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан заал­­тыг тогтоолын тө­сөлд нэмж тусгав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин