Л.ХЭРЛЭН

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гаригийн 22:30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл нийгэмд цацагдаад буй. Харин АТГ-аас энэ асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. МАХН-ынхан улс төрийн захиалгатай хэрэг, хэлмэгдүүлэлт сайд Ш.Шийлэгдамбаар үргэлжилж байна гэж мэдээлээд байгаа билээ.

Харин Эрүүл мэнд, спортын яамны баттай эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын гишүүн, салбар хариуцсан сайд ажлын өрөөндөө  уулзалттай  байх үед АТГ-ынхан 20-30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын өрөөнд нь орж, баривчлах ажиллагаа явуулсан байна.ҮүнийгээИх хэмжээний мөнгөний авлигын хэргийг гардлаагэж дуулиан дэгдээгээд байгаа.Үнэн хэрэгтээ АТГ-ынхныг ирэхэд Г.Шийлэгдамба сайд яамныхаа  мэргэ­жилтнүүдтэй  хуралдаж байжээ. Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр болохЕрөнхий сайдын цагуулзалтын үеэр Эрүүл мэнд, спортын яам­ны шилэн дансны хөтлөл­тийн талаар мэдээлэл өгөх үүрэг авсан тул бүхий л мэдээллээ бэлтгэж байсныг эх сурвалж нотолж байна. Үүнийг баталгаажуулах бас нэг зүйл бол өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар шилэн дансны хөтлөлтийг авч хэлэлцсэн явдал юм.Энэ хуралд ч Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцох ёстой байсан нь мэдээж.

Улс төрийн зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулсан АТГ-ынхны үйл ажиллагаанаас болж эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг тэрээр хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ өргөдөлдөө дурьдаад өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгчөөрөө дамжуулан Засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн. Мөн тэрээрНадад итгэл хүлээлгэн Эрүүл мэнд, спортын салбарыг хариуцуулахаар нэр дэвшүүлсэн МАХН-МҮАН-ынШударга ёс эвсэл”-дээ, ийнхүү нэр дэвшсэнийг маань дэмжиж хамтран ажил­ласан УИХ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын шүүхээр тогтоолгож, цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байнагэсэн байна.

АТГ-ынхан албан ёсоор тайлбар хийгээгүй ч их хэмжээний авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэх дуулиан дэгдээж байгаа нь ташаа болох нь Эрүүл мэнд, спортын яамны эх сурвалжууд болон Г.Шийлэгдамба сайдын өгсөн өргөдлөөр ийнхүү  няцаагдаж байх шиг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин