Н.МӨНХЖИН

Египет дэх Синайн хойгт осолдсон Оросын нисэх онгоцИсламын улсбүлгийн жихадистуудын тавьсан бөмбөгийн улмаас дэлбэрч унасан хэмээн АНУ-ын Тагнуулын алба хардаж байна. Шарм-эл-Шейх хавиар холхидог лалын босогчид Оросын авиакомпанийн онгоцны ачаанд тэсрэх бөмбөгөө нууж оруулсан хэмээн үзэж байгаа аж. Хэдийгээр энэ нь Тагнуулын төв газрын эцсийн дүгнэлт биш ч 224 хүний аминд хүрсэн осол алан хядах ажиллагаанаас үүдэлтэй гэх магадлал хүчээ авсаар байна. Нисэх онгоц унахаасаа өмнө ямар нэг аюулын дохио өгөөгүй, ослын буулт хийх талаар мэдэгдээгүй, нислэгийн өмнөх үзлэгээр агаарын хөлөгт ямар ч доголдол, гэмтэл илрээгүй байсан нь ийнхүү хардахад хүргэж байгаа юм. Тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг онгоцны ачаанд, эсвэл өөр нэг хэсэгт нь тавьсан хэмээн үзэж байна. А321 онгоц хөөрснөөсөө 30-аад минутын дараа осолдсон юм.

Агаарын хөлөг дотор ямар нэг дэлбэрэлт болсны улмаас унасан гэж Их Британи үзэж байна. “Мөрдөн шалгах ажиллагаа явж байхад бид ослын ямар нэг шалтгааныг нэрлэхгүй нь мэдээж. Гэвч ил болж буй мэдээллээс харвал онгоц тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас унасан байж магадгүй байнахэмээн Лондоны Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ. Их Британи болгоомжлох үүднээс Шарм-эль-Шейхээс ирдэг бүх нислэгээ зогсоогоод байна. Мөн тус улс Шарм хот руу мэргэжилтнүүдээ илгээж нисэх буудал дээрх аюулгүй байдал дээр хамтран ажиллахаар болжээ.

Египетийн эрх бариг­чид террорист халдлагын хувилбарыг үгүйсгэж байгаа чИсламын улсбүлгийн Египет дэх үүрБид онгоцыг унагасанхэмээн мэдэгдэж байна. Гэвч хэрхэн, ямар аргаар онгоцыг дэлбэлснээ мэдээлсэнгүй.

Оросын онгоцны ос­лын шалтгааныг су­далж байх хооронд амь үрэгд­сэн хүмүүсийн цогцсыг таниулах ажиллагаа үргэлжилсээр байна. 217 зорчигч, нисэх багийн долоон гишүүн бүгд амь үрэгдсэн юм. Оросын мэргэжилтнүүд осол болсон газарт 40 км-ийн тойрогт эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин