С.САРУУЛ

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа. Уг хуулийн нэмэлт өөрчлөлт буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлэх эсэхэд  санал хураан өршөөлд хамруулахгүй байхаар шийдвэрлэлээ.  Эрүүгийн хуулийн 148.4, 263, 264, 270' 1, 273 дугаар зүйл заалтыг нэмсэн өөрчлөлттэйгөөр Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах эсэхэд санал хураахад 91.2 хувийн саналаар уг хуулийг баталлаа.  Тодруулбал, Эрүүгийн хуулийн 270' 1 буюу Хууль бусаар хөрөнгөжих, авлига, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэх, залилангийн гэмт хэргийг  өршөөлд хамруулахгүй.  Харин Эрүүгийн хуулийн 150.3 буюу хамбусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар боллоо.

Эх сурвалж: www.polit.mn