С.УЯНГА

УИХ-ын дарга З.Энхболдын нэхэмжлэл­тэй МҮОНРТ-ийн ерөн­хий захирал асан М.Наранбаатарт холбог­дох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянаад нэ­мэлт мөрдөн байцаалтад бу­­цаажээ. Тодруулбал, дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хү­чин­гүй болгосон байна. Мөн мөрдөн байцаалт явуу­лахдаа хэтэрхий нэг талыг барьсан, шүүх хур­лыг хаалттай хийсэн нь Эрүүгийн байцаан шийт­гэх хууль зөрчсөн гэж үзжээ.

З.Энхболд, М.Наран­баатарыг “нэр төр, алдар хүн­дэд халдсан, хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр олон нийтэд тараасан, өс хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр гомдол гар­гасан юм. Өмнө нь Дүүр­гийн хэргийн ан­хан шатны II шүүх З.Энхболдын нэхэмж­лэл­тэй МҮОНРТ-ийн ерөн­­хий захирал асан М.Наранбаатарыг буруу­тай гэж үзэн хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх хэмжээ­ний мөнгөөр буюу 9.9 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин