С.САРУУЛ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гаригт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад буй. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн "Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 24-ний өдөр буудалд амь насаа алдсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийсэн. Тухайн иргэн гадны нөлөөтэй амь насаа алдсан байх магадлалтай байсан. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын ажлын хэсэг ажлан тухай гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэн гэмт хэрэгт сэжигтэн этгээдүүдийг саатуулан  шалгаж байна. Сэжигтнээр тооцсон этгээдүүдийн дотор цагдаагийн байгууллагад ажилладаг албан хаагч нар холбогдсон байх магадлалтай учир тухайн хүмүүсийг Хорих 461-р ангид саатуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна. Тэдний дунд цагдаагийн байгууллагад ажилладаг иргэн бий . Хэргийн улмаас 22 настай эрэгтэй У гэгч амь насаа алдсан. " гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn