Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид Засгийн газрын төвшинд хэлэлцээ хийхээр хил орчмын Панмунжом тосгонд хүрэлцэн ирлээ. Сүүлийн хоёр жилд анх удаа болж буй энэ уулзалтаар ямар асуудал хэлэлцэх, хэр удаан үргэлжлэх талаар аль аль тал нь мэдэгдэл хийсэнгүй.

Гэвч энэ удаа Кэсоны хамтарсан үйлдвэрлэлийн бүсийн ажлыг сэргээх талаар ярилцах бололтой. Хоёр талын харилцаа муудсаны улмаас дөрөвдүгээр сараас хойш энэ бүсийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Өмнөд Солонгос энэ уулзалтыг Сөүлд явуулах санал тавьсан ч Пхеньян хүлээж авсангүй, уулзалтыг арай өөрөөр эхлүүлэх санал тавьсан байна.