Өгсүүр, уруу замуудад халтиргаа гулгаа бий болж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн бөгөөд зарим замууд халтиргаатай, замын хөдөлгөөн удаашралтай байна. Энэ үеэр замын хөдөлгөөнд оролцож цас, мөсийг нь арилгаагүй зам дээр осолд орсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд хохирлоо замын арчлалтыг хийгээгүй байгууллагаас нэхэмжлэх боломжтой  гэдгийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа . Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль

54.16.Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заажээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв зам дагуу гудамж талбай, авто замын арчлалтыг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ хариуцан ажилладаг бөгөөд иргэн та  осолд орсон газрынхаа зам талбайн арчилгааг хийх ёстой газраас хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм байна.

Эх сурвалж: www.polit.mn