Кунг-Фуг Холливудад авчирсан Брюс Ли кино од, тулааны урлагийн мастер, багш, гүн ухаанч, кино найруулагч, Житкундог үндэслэгч юм. Шүтэн бишрэгчид нь түүний авъяасыг мөнхлөн үлдээсэн билээ.
- Брюс Ли хөдөлгөөнөө хурдан болгохын тулд савхаар агаарт нисч буй будааг барьж авах дасгал хийдэг байв. Үзэгчдэд түүний хөдөлгөөнийг харуулахын тулд кинон дээр удаашруулж харуулдаг байсан гэдэг.
- Тэрээр хүн гарын алгаа нээгээд хаах хооронд тэнд байсан зоосон мөнгийг нь аваад өөр зоос тавьж амждаг байв.
- Брюс Ли хамгийн төгс бие бялдартай байсан. Хурууны үеүд нь хүртэл нүдэнд өртөхүйц булчинтай байсан нь зөвхөн нэг нотолгоо.
- Түүний хөлийн хурд, хүч маш аймшигтай. Зогсож байгаа хүнийг өшиглөхөд яс нь шууд хугарахаар хүчтэй, хурдтай байжээ.
- 1962 онд нэгэн халз тулаан дээр 11 секундын дотор 15 цохилт, нэг өшиглөлт хийж өрсөлдөгчөө буулгаж авч байжээ.
- Брюс нэг гар дээрээ, бүр нэг хуруун дээрээ (долоовор) 50 суниаж чаддаг байв.
- 1958 онд 18 настайдаа Хонгонгийн Ча-Ча бүжгийн аварга болсон юм.
- Түүний нурууны 4-р үе гэмтэж мэдрэлгүй болжээ. Энэ бол ямар ч тамирчны замналыг төгсгөдөг гэмтэл. Гэвч Брюс Ли өөрийн аргаар өөрийгөө эмчилж, шаргуу хөдөлмөрлөсний эцэст эмнэлгээс гарч, урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болж чадсан байна.
- Брюс Ли Жаки Чаныг санамсаргүйгээр нэг сайн цохиж авчээ. Жаки Чан жинтэй цохиулсан ч хариуд нь түүнийг тэвэрч авсан гэдэг. Тэрээр Брюс Лиг бишрэн шүтдэг байв.
- Тэрээр Coca-Cola-г (лаазтай) хуруугаараа чичээд онгойлгодог байв. Тэр үед энэ ундааны лаазыг нимгэн ган төмрөөр хийдэг байжээ.
- 15 мм зузаан банзыг хуга цохиж чаддаг Ли “Мод хариу цохилт хийж чадахгүй. Тиймээс би хүмүүстэй зодолдох дуртай” гэдэг байв.
- Брюсийн хажуу тийш өшиглөлт маш хүчтэй. Тулааны урлагийн багш Жеймс Кобурнтай бэлтгэл хийж байхдаа 68 кг хүүдийг цөм өшиглөсөн гэдэг.
- Тулааны нэрт мастер Чак Норрис “Тэр хамгийн чанга, өв тэгш бялдартай хүн. Түүнд ямар ч сул тал байхгүй. Түүний бие бол цул алт” хэмээн тодорхойлжээ.
- Брюс Ли пакистан бөх Агуу Гамаг шүтдэг байв. 50 жил барилдсан Гама хэзээ ч ялагдал хүлээж байгаагүй дэлхийн цорын ганц бөх юм.
- Түүний хөшөө Боснийн Мостар хотод боссон юм. Брюс Ли “Бүх үндэстнүүд эв найртай амьдрах ёстой” гэж үздэг байжээ. Гэвч балмадууд энэ хөшөөг нураачихсан.
- Брюс нударгач Мохамед Алиг шүтэн биширдэг байв. Түүний тулааныг үзэж, нударганых нь техник, цохилтыг уйгагүй судалдаг байлаа.
- Тэрээр 32 насандаа өвчин намдаагч эмнээс харшилж нас баржээ.
- Брюс хариу цохилтыг 0.05 секундэд хийж чаддаг. Энэ нь нэг тулаанд 50 өрсөлдөгчөө буулгаж авч чадах хосгүй чадвар ажээ.
- Брюс Ли герман гаралтай. Ээж Грейс Ху нь католик шашинтай хагас герман (ээж нь герман) хүн байжээ.
- Ип Ман Брюс Лид өөрийн тулааны урлагаа зааж өгчээ. Брюс Ли “Кунг-Фу бол зөвхөн хятад хүнийх. Гадаадынханд зааж өгөхгүй” гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин