Арлын Куба улсад олон нийтэд зориулсан 118 интернэт-кафе нээгджээ. Үүнээс өмнө интернэтийн хэрэглээ нь эмч, сэтгүүлч, их сургуулийн багш зэрэг цөөхөн мэргэжлийн хүнд болон төрийн байгууллагууд, гадаадынханд зориулсан зочид буудалд хүртээмжтэй байсан юм.

Албан ёсны тоо баримтаар, куба иргэдийн дөнгөж 2.9 хувь нь интернэтэд орох эрхтэй байжээ. Шинээр нээгдэж буй интернэт-кафений хурд олон улсын стандартад нийцэж байгаа аж. Гэвч нэг цагийн хэрэглээ нь 4.5 хөрвөх песо буюу 4.5 ам.доллар байгаад иргэд ихээхэн гомдолтой байна. Кубад дундаж цалин 20 ам.доллар байдаг аж.