Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Баясгалан


Эртний Грекийн үнэн шударгын бурхан, охин тэнгэр Фемида нү­­дээ бүсээр боож, гартаа дэнс барь­сан нэгэн бэлгэдэл дүрс бай­д­гийг уншигч юу эс ан­дах­сан. Нүдээ боодогийн учир нь алаг хорвоогийн өнгө мөн­­гөнд хууртахгүй гэж, дэнс барь­­даг нь  буруу, зөвийг ямар ч будлиангүй, хэнээс ч үл ха­мааран ягштал тогтооно гэ­сэн ут­гатай юмсанжээ.

Монголын шүүхийн бэлгэ тэмдэг дотор ч дэнс байдаг. Дэнс зурчихаад өөр зүйлээр дэнсэлдэг байсан нь ч бий. Одоо тэр цагийг ард үлдээж, үлдээх гэж байгаа нь юутай  сайн хэрэг. Шударга шүүхгүй ний­гэм дампуурдаг гэдэг нь үнэн. Социализмд ч бас шудар­га­дуу шүүх байсан. Ганцхан нө­лөөлдөг зам байсан.

Тэр нь нам. Өөр этгээд бараг чадах­гүй. Социализмаас хойш шүүх рүү нөлөөлдөг эрхтэн дарх­тан олон болсон. Эцэс сүүл­дээ реформ хийхэд хүрсэн. Мон­голчууд харин ч реформыг эрт эхэлж чадсан нь их олз юм. Хэн эх­лүүлсэн нь гол биш.  Мон­голчуудын заяа түшиж, шүүхийн шинэтгэлийн галт тэрэг аль хэ­дийнэ хөдөлжээ. Гал тэргийг хө­­дөлгөсөн, “реформ” гэсэн  нэ­рийг агуулсан хуулиудыг  со­ниуч зангаар сонирхов.

Аливаа хуулийг амилуулж бай­даг сүнс сүүдэр нь хэрэгжүүлэх ар­га, ажиллагаа байдаг. Ма­най ихэнх хуулиудад энэ нь ду­тагдаж байдаг. Шүүхийн ши­нэт­гэлийн хуулиуд эдгээр нь нэлээд гайгүй болсон юм шиг харагдсан. Богд хааны Лүндэнд “хүний амийг хороож үл болно” гэж буусан байдаг ч эрүүгийн хүнд ноцтой хэрэг үйлдсэн этгээдэд цааз оноож байсан.

Уг ялыг хэрэгжүүлэхдээ Богдын Лүндэнд хүний амийг егүүтгэл гэ­дэг нэр томъёо хэрэглэлгүй ял үйлдсэн этгээдэд хар ус уул­гаж, өвс зуулгаж, бүсийг нь тайлж, дөрвөн хөллүүлж, хүн төрлөөс нь ангижруулан ад­­гуус­ны төрхөнд оруулан тоо­цон дараа нь цаазаар авдаг бай­жээ. Сонин байгаа биз. Энэ нь нэг талаасаа “хүмүүн” гэдэг ээж, ааваасаа заяасан нэрийг нь хүндэтгэсэн, нөгөө талаасаа төр төм­бөгөр ёс ёмбогор гэгчийг ха­руулсан, юуг, яаж хийхийг на­рийн заасан далд ухаан байж л дээ.

Одоо цөөн монголчууд маань хэчнээн ч зуун хууль­тай бол­чи­хов оо эдгээрийн хэд нь хэ­рэгждэг, үүнд хяналт та­­вигд­даг уу гэсэн асуулт бий.

“Олон эхнэртэй хүн ор хэвтрээсээ босч чад­даг­гүй
Олон хуультай улс орд шилтгээнээсээ гарч чад­даггүй” гэсэн үг байдаг. Тэг­сэн атлаа шүүх засаг нь ганцхан хууль­­тай байсан нь ямар учир­тайг ухан бодвол сайн юм яав ч биш. Харин шүүхээ  ши­нэт­гэх, дэнслэх, данслах аж­лаа өөрч­лөх зургаан хууль гаргасан нь тоо нэмсэн бус, чанар нэм­сэн, Монголын хөр­сөнд ур­гаж төл­жиж байгаа залуу ард­­чилал, шу­дарга ёс, хүний эр­хийг дарх­лаа,  хамгаалалттай бол­гоход чиг­­лэсэн хуулиуд гэж ойл­гож бай­­на.

Монголд олон реформын ту­­хай ярьсан. Ширээ сандлын реформ л гэж  арай яриагүй байх. Бусдыг бараг бүгдийг нь ярьсан, хийсэн, хийж байгаа.  Хэ­рэг тусаа өгсөн нь бий л байх. Эдийн засгаас бусад нь нэг их мэдрэгддэггүй. Харин шүүхийн реформ сүүлийн жилүүдэд их яригдлаа. Овоо ч ажил хийчих шиг боллоо. Шүүх засаг шу­дарга байвал бүх юм аяндаа дэг жу­рам, ёс жаягтаа ордог гэж нэг ухаантан хэлснийг санаж байна.

Ор­чин үеийн мафи хуулийн бай­гууллагын гадна биш, харин түүн­тэй хамт амьдардаг гэсэн нэг муухай үг нэлээд газар авчээ. Энэ бас оргүй ч үг биш байх. Ингээд бодохоор шүүх, хуулийн байгууллагыг шинэтгэхээс илүү эрхэм үйлс гэж  үгүй. Энэ ажил эхэл­сэн нь юутай сайн хэрэг билээ. Сайн үйлсийг дэм­жих эр зориг, ухаан мон­гол­чуудад бий. Шүү­хийн ши­­нэтгэлийг  санаа­чил­сан, эх­­лүүл­сэн хүмүүст та­лархах учир­­тай.

Харин шүү­хийн шинэт­гэ­­лийн дагуулж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин олон зоримог алх­­муудыг хийж бай­гааг ард түмэн хараад та­лархаж бай­гаа. Энэ мэт за­луу­чуудыг улс төрд оруулж, шинэ арга ба­ри­лаар ажиллуулж байгаа нь дэмжүүштэй ажил мөн. Ха­рин хөлнөөс нь чангаах сонирхолтой хүч багагүй бай­гаа нь бас  ха­рагддаг. Залуу­чууд минь чан­гахан гишгээд зо­ригтой ажил­лаа­рай гэж урмын үг дайя.

Том том авлига хээл ха­хуулийн хэргүүд дуулдах бол­лоо. Хэрэг ихэссэндээ биш бо­лолтой. Өмнө нь тэмцдэггүй, шу­даргаар илрүүлдэггүй, шүү­дэггүй байсан бололтой. Мон­голыг эрүүлжүүлэх, буруу зө­рүүгээ зөв шүүдэг шүүхтэй болж байгаагийн ачаар ноцтой хэр­гүүд илэрч байгаа байх. Энэ сайн хэрэг ээ. Гэхдээ оли­гар­хиудын торонд орчихгүй бай­гаасай. Тэд мэдээжийн хэрэг хууль шүүхэд сурсан зангаараа хо­шуугаа дүрж, үүрээ засч, “хуу­лин доторх хулгайч” бол­чих­сон  байхыг үгүйсгэхгүй шүү.

Зарим хүн шүүх улам муудаж байгаа тухай бас мэр сэр ярьж, бичиж  байна. Ухраагүй нь ч ухраагүй ээ. Харин хэр зэрэг хурдтай ураг­шилсан тухай ярьж бол­но. Гэхдээ шүүхийн ту­хай олон нийт хэлэлцэж, зөв, буруу шийдсэнийг той­рон ярьж байх нь юу нь буруу байх билээ. Шүүхийн р­е­формыг хүмүүс мэдрэх ту­сам улам ихийг хүсч байна. Энэ л шүүхийн реформын үр дүн. Ард түмэн хүсээгүй, дэм­жээ­гүй, хамгаалалтдаа аваагүй реформ явдаггүй юм.

Тийм ч учраас Шүүхийн багц хуулийг олон нийт их сонирхож байна. Энэ ч зүйн хэрэг. Мар­гал­дахгүй, зөрчилдөхгүй амьдрал гэж үгүй.  Гэтэл нөгөө шүүхийн ту­хай хуулийг судлахгүй, мэ­дэхгүй бол нэг өдөр эрсдэлд хү­рэхийг үгүйсгэхгүй. Нөгөө та­лаас шүүхийн реформыг хуу­лиар нь дамжуулж ойлгохыг хү­сээд байна. Эдгээр хуулиар шүүгч рүү нөлөөлсөн албан ту­шаалтныг огцруулж, чөлөөлнө гэ­сэн заалт  үнэхээр  мэргэн зо­хицуулалт гэж хэлмээр.

Шүүгч рүү жирийн иргэн бид хал­дахгүй, бололцоо ч байхгүй. Хам­гийн гол нь эрх мэдэлтэй, мөн­гөтэй нөхөд л халддаг гэж сонссон. Энэ ч үнэн байх.  Ин­гээд бодохоор дарга нарт даруулга болсон хууль хийсэн бололтой. Сайн юмыг дэмжих, ойлгох, хэрэгжүүлэхийн төлөө  зүтгэмээр байна. Бид тэр хий­сэн  болохоор дэмжихгүй гэж  намчирхаж, талцаж, ололт ам­жил­таа орхидог зуршлаас хол байх хэрэгтэй.  Шүүхийн ши­нэт­гэлийг хэн санаачилсан нь чу­хал биш үр дүнг хэн ашиглах нь гол.

Барууны орны кинон дээр тан­гарагтан хэмээх жирийн ир­гэд хэрэг маргаан шүүж, гэм зэм тогтоож байгааг цэнхэр дэлгэцээр олон удаа үзсэн. Тэр тухай сонирхон судалж үзэ­хэд хуулиас илүү шударга ёсыг барина гэсэн  санаа бай­даг юм билээ. Гэтэл  манайх хуу­лиар л бүхнийг шүүдэг.  Хууль маань шударга үнэнийг тус­гасан бол болох л юм. Тэ­гээгүй бол  хэлмэгдүүлээд л эхэлнэ. Шүүхийн тухай шинэ хуулиудаар манай улсад иргэд хэрэг шүүхэд зүгээр нэг бараа болох бус, харин шүүгчтэй тэгш эрхтэйгээр шийдвэр гаргахад нь оролцдог болсон нь шүүхэд шударга ёсыг нэвтрүүлэх чухал гарц болсон байна.

Ийнхүү иргэд маань ээлж да­раагаар шүүн таслах ажил­ла­гаанд оролцсоноор шүүхэд ард түмний хяналтыг тогтоох тө­дийгүй шүүхийн зовлонг ойл­гох, шүүгчдийг бас хянах таа­тай нөхцөл бүрэлдэж байна. Ха­рин ийм хариуцлагатай, хү­ний хувь заяа шийддэг  шүү­хийн шийдвэр гаргахад таслах эрхтэйгээр иргэд маань орол­цох болсон  нь сайн хэрэг хэ­дий ч иргэдээ сайн бэлтгэж, эрх, үүргийг улам тодорхой бол­гохгүй бол болохгүй.

Энэ мэт олон содон шинэ зүй­лээр чимж бэлдсэн шүүхийн хуулиуд нь Монголын шүүхийн дэнсийг зөв, дансыг цэвэр байл­гаж, төр ёсны сүр хүчийг сэр­гээн бадруулах болтугай.