П.ЛХАГВА
Ютүб сувагт "Cami" нэрээр өөрийн өдөр тутмын амьдралын хэсэг болон чалленж зэрэг шинэ содон сонирхолтой бичлэгээ хуваалцдаг Чамин-Эрдэнэ гэх охиныг мэдэхгүй хүн ховор болов уу. Тэр тусмаа хүүхэд багачуудын үзэх дуртай энэхүү суваг өнөөдөр нэг сая дагагчтай болжээ.
Энэ нь монгол хэл дээр контент хийдэг Монголын дөрөв дэх сая дагагчтай суваг болж байгаа юм. Түүнчлэн гурван жил долоон сарын хугацаанд буюу хамгийн хурдан энэ амжилтад хүрсэн монгол ютүбэр болж байна.