Ц.БАЯР
10 дугаар сарын 1 гэхэд авто худалдаа эрхлэгчид одоо үйл ажиллагаа явуулж буй газруудаа чөлөөлж, шинээр барьсан цогцолбор руу нүүсэн байх учиртай. Гэвч 20 хоног өнгөрөөд байхад байдал хэвээр байна. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулж, хөрс, агаарын бохирдлыг багасгах зорилгоор гаргасан нийслэлийн удирдлагуудын шийдвэр хэрэгжихгүй худалдаа эрхлэгчид нүүхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Мэргэжлийн хяналт, нийслэлийн Авто замын газар, ШӨХТГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд авто худалдааны бизнес эрхлэгчидтэй уулзалт товлоод байна. Энэ уулзалтаас олон нийтийн болон худалдаа эрхлэгчдийн хэн хэнийх нь эрх ашигт нийцсэн шийдвэр, ойлголцол гарна гэж хүлээж буй аж.
Эх сурвалж:www.zms.mn