oscar_pistorius_beijingН.МӨНХЖИН

Найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр таван жилийн ял сонссон Өмнөд Африкийн пара­лимийн тамирчин Оскар Писториус нэг жил хоригдсоны эцэст суллагдлаа. Тэрээр үлдсэн ял шийтгэлээ Претори хотод өвөөгийнхөө гэрт хорионд өнгөрөөх юм. Писториусыг мөн сэтгэцийн эмчилгээ хийлгэх, зэвсэг эзэмшихгүй байх гэсэн болзолтойгоор сулласан байна.

Гүйлтийн төрөлд гялалзаж, паралимпоос зургаан алтан медаль авч байсан Оскар Писториус 2014 оны аравдугаар сараас шоронд ял эдэлж эхэлсэн юм. Тэрээр найз бүсгүйгээ дээрэмчинтэй андууран буудсан хэмээн шүүхэд мэдүүлсэн ч түүнийг санаатайгаар хэд хэдэн удаа буудаж амь насанд нь хүрсэн хэмээн олон хүн үздэг.

Хиймэл хөлтэй Писториус 2012 оны Лондоны олимпод эрүүл тамирчдын хамтаар уралдаж байжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин