Ц.БАЯР

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын албан хаагч гурван залуу  Монгол Улсад гурван сарын хугацаатай ирсэн Өвөрмонгол иргэнийг долоо хоног дарамталж, хууль бусаар цагдан хорьж байсан гэсэн мэдээлэл цахим ертөнцөд өрнөж байна. Тэд өрөөндөө хорьж цагдан, мөнгө нэхэж дарамталсан асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа аж. Хорьж цагдаж байсан бичлэг нотлох баримт цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд эл хэрэг энэ сарын 1-7-ны хооронд болсон байна.

Эх сурвалж:www.zms.mn