С.САРУУЛ
Багануур хотын Захирагчийн сонгуульд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Р.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшсэн. Тэгвэл сонгууль өгөх жагсаалтад нийт 19024 сонгогч бүртгэгдсэнээс 8567 сонгогч буюу 45,03 хувь нь санал хураалтад оролцсон байна. Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигч Н.Тавинбэх 57,72 хувиар ялалт байгуулж, Ш.Отгонбаяр 28,88 хувь, Р.Ганбаатар 9,79 хувь, Ц.Цогбаяр 2,79 хувийн санал авчээ. Н.Тавинбэхийг нийслэлийн дагуул Багануур хотын Захирагчаар батламжлуулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэх юм.
Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС - ын цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995 – 2013 он хүртэл “Багануур Зүүн - Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж байжээ. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn