Нийслэлийн МАН-аасБид хамтдаа хандивын аян”-ыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл МАН-ын гишүүд, дэмжигчдийн сэтгэлийн хандивын дээжийг  “Бид хамтдаа хандивын аян”-ы эхний сайн үйлс болгон “25 дугаар сувагтелевизээс санаачилсанГэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагтэмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг худалдан авах сайн үйлсэднэгдэж, 2.8 сая төгрөгийг хандивлав.

Бид хамтдаа хандивын аянцаашид үргэлжлэх бөгөөд сар бүр аянд оролцогсдын саналыг үндэслэн нийслэлийн зорилтот бүлгийн иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх ажээ.

Бид хамтдаа хандивын аян”-д сэтгэл зүрхээрээ нэгдэн, хандив өргөсөн нийт  гишүүд, дэмжигчид, иргэддээ МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц. Сандуй баярласан талархсанаа    илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын хэмжээнд анх удаа улс төрийн нам сайн үйлсийн аянд  нэгдсэн нь энэ ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин