Х.НОМИНГЭРЭЛ
Хууль зүйн сайдын зөвлөх


Улс орны тогтвортой хөгжлийн нэг гол хөдөл­гөгч хүч нь эрх зүйт ёс хэрэгжиж, хууль дээдэл­дэг байх, тэр дундаа хүний эрхийн хамгаалж, баталгаажуулдаг,хараат бус, шударга шүүхийн тогтолцоо юм.
Шүүхийн шинэтгэ­лийн чухал хэсэг нь эрх зүйн үйлчилгээ үзүүлж шүүх эрх мэдлийг хэрэг­жүүлэхэд оролцогч хууль­чид, тэдний үйл ажилла­гааны стандарт, мэдлэг ур чадвар, хариуцлагын асуу­дал байдаг. Шүүх болон иргэдийг холбож, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг олон нийтэд итгэл даа­хуйц, мэргэжлийн түв­шинд хүргэх нь нийгэм дэх шударга ёсыг хангах, шүүхээс хүний эрхийн хамгаалах нэг тулгуур багана юм.
Энэ хүрээнд хууль­чийн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт, баримтлах зарчим, шаард­лагуудыг тодорхой болгох, хариуцлагын үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх, энэ зорилгоор сургалт боловс­ролын тогтолцоог дахин авч үзэх, нөгөө талаар мэргэжилтний хараат бус ажиллах нөхцөл, дуу хоо­лой, төлөөллийг нэмэг­дүүлэх эрх зүйн зохицуу­лал­тыг боловсронгуй бол­гох хэрэгцээ бий болсон. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуу­лийг өнгөрсөн онд Улсын их хурлаас Шүүхийн ши­нэтгэлийн багц хуулиу­дын хамт баталсан юм.
Олон улсын нийтлэг жишиг хуульчийн мэргэ­жил, үйлчилгээг төрийн зохи­цуулалтаар шийдвэр­лэхээс аль болох татгал­заж мэргэжлийн өөрөө удирдах ёс, өөрийн зохи­цуулалтанд даатгах чиг­лэлд хөгжиж байна. Өөрөө удирдах ёсны зохицуулалт нь төрийн албадлагын зохицуулалттай харьцуул­бал хүлээн зөвшөөрөгдөж хэрэгжих чадвар өндөр, бодитой, уян хатан, үр ашигтай төдийгүй мэргэ­жилтний хараат бус үйл ажиллагааг батал­гаажуу­лах давуу талуудтай.
Шинэ хуулийн үзэл баримтлал ч хуульчдын мэргэжлийн өөрөө удир­дах ёсны зохицуулалтын хэлбэрийг сонгож, өмнө нь төрийн байгууллагууд хэрэгжүүлдэг байсан то­дорхой чиг үүрэг, эрх мэд­лийг мэргэжлийн өөрийн удирдлагын байгуул­ла­гууд шилжүүлэхээр тус­гасан. Өөрөөр хэлбэл Хуульчийн эрх зүйн байд­лын тухай хууль бат­лагдс­­наар хуульчдын мэр­гэжлийн өөрөө удир­дах ёсны байгууллагын зохион байгуулалтын үнд­сийг эрх зүйт ёс хөгжсөн бусад орны хуульчдын холбооны нийтлэг загвар болон өөрсдийн онцлогт тулгуурлан бий болж, бие даан үйл ажиллагаа явуу­лах эрх зүйн орчин бүрд­сэн гэж үзэж болно. Ши­нэ хуулийн дагуу өмнө нь шүүгч, прокурор, өмгөө­лөгч, бусад компанийн болон бие даасан хууль­чид гэсэн харьцангуй тус­даа байсан хуульчдыг мэргэжлийн үйл ажил­лагааны наад захын мэд­лэг боловсрол, арга зүй, ёс зүйн хувьд нэгдсэн стан­дартаар үнэлэхээр болж байгаа.
Хуульчдын мэргэж­лийн өөрөө удирдах ёсны байгууллагын хэрэг­жүү­лэх чиг үүрэг нь:
1.Зохицуулалт: мэр­гэж­лийн шалгалт, тусгай зөвшөөл олгох, цуцлах мэргэжлийн стандарт дүрэм батлах, сахиулах, холбогдох өргөдөл гомд­лыг хянан шийдвэрлэх, хариуцлага тооцох.
2.Боловсрол: хуульч­дын үргэлжилсэн болон бусад сургалт, хууль зүйн дээд боловсролын магад­лан итгэмжлэл хийх.
3.Төлөөлөл: Хуульч­дын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах, гишүүдэд болон нийтэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн шинэтгэлд оролцох, лобби хийх.
4.Хууль зүйн үйлчил­гээнд дэмжлэг үзүүлэх: Рго Вопо болон стра­тегийн өмгөөлөл, маргаан шийд­вэрлэх альтернатив аргуу­дыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргүү­дийг хүлээж ажил­лана.
Эдгээр чиг үүргүүдээс шинэ хуулиар мэргэж­лийн үйл ажиллагааны стандарт сахиулах, тусгай зөвшөөрөл олгох цуцлах, боловсрол, сургалтын чиг үүргүүдийг төрийн бай­гууллагуудаас шилжүүлж авч байгаа бол мэргэж­лийн үйл ажиллагааны стандарт батлах, мөрдүү­лэх, хариуцлага тооцох, хууль зүйн туслалцаа хүргэхэд дэмжлэг үзүү­лэх, нэгдмэл ашиг со­нирх­лыг илэрхийлэх зэрэг чиг үүрэг нь тодорхой зохицуулалтгүй, нэгдсэн байдлаар, үр дүнтэй хэ­рэгжиж чадахгүй байсан. Хуульчдын холбоо нь Хуульчдын их хурал, Хуульчдын танхимын зөвлөл, Ерөнхийлөгч, тамгын газар гэсэн зохион байгуулалтын бүтцүүдтэй бөгөөд үйл ажиллагаагаа чиг үүргийн болон бусад хороодын хэлбэрээр явуулна.
Хуульчдын мэргэж­лийн өөрөө удирдах ёс бий болсноор:
-Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн өө­рөө удирдах ёсны бай­гуул­лагаар (иргэний нийг­мийн байгууллагаар) гүй­цэтгүүлэх тухай төрийн зорилтыг хэрэгжүүлэх,
-Дэлхийн жишигт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стан­дартаа ойртуулах, хууль зүйн үйлчилгээг чанар­жуулах,
-Төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулах чухал арга зам болно.
Хуульчдын өөрөө удир­дах ёсны байгуулла­гын хувьд шилжүүлэн авч байгаа маш чухал чиг үүргүүдийг цаашид хараат бус, мэргэжлийн түв­шинд, мэргэжилтнүүд болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, тэдний итгэл хүлээн хэрэгжүүлж ажиллах чадавхи нэн чухал. Нөгөөтэйгүүр холбооны анхдугаар их хурал нь холбооны цаа­шид ажиллах зарчим, соёлыг бий болгож төлөв­шүүлэхэд нэн чухал ач холбогдолтой. Энэ хурлаар өөрийн удирдлагаа сон­гох, хуульд заасан хол­бооны дүрэм журам, хо­роодыг батлах бөгөөд эдгээр шийдвэрийг гаргах процесс нь аль болох олон талт оролцоог хангасан, харилцан зөвшилцөлд суурилсан байх ёстой. Тиймээс хуульчийн эрх зүйн байдлын тухай хуу­лийг хэрэгжүүлэх, холбоог анхлан байгуулах бэлтгэл ажлын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардла­гатай юм. Үүнд:
1. Хуульчдад шинэ холбооны ажиллах өө­рийн удирдлагын зарчим, хэрэгжүүлэх чиг үүргийг талаар мэдлэг, мэдээл­лээр хангах, нэгдсэн ойлголт бий болгох,
2. Олон нийтийг шинэ хууль, холбоо, чиг үүр­гийн талаар мэдээлэл­жүүлэх,
3.Холбооны анхдугаар их хурлын бэлтгэл хангах, уг хурлаар батлах ёстой дүрэм, журмуудын төс­лийг боловсруулж бэлт­гэх,
4. Хуульчдын холбоо зохих ёсоор ажиллахад шаардлагатай мате­риал­лаг нөхцлийг бүрдүүлэх зэрэг юм.