Энэ сэдвээр хангалттай ихийг ярьсан ч тэр дунд чухам нүдийг нь олж хэлсэн, гарц заасан үгс ховор байдаг. Тэгвэл энэ удаад авлигын эсрэг тэмцэх нь яагаад чухал гэдгийг, мөн шударга ёс энэ ойлголттой хэрхэн уялддагийг товч тодорхой хэлсэн ишлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.

“Авлигыг үл тэвчих сэтгэлзүй дөнгөж бүрэлдэж эхэлж байна”
 УИХ-ын дарга З.Энхболд:

-Авлига өөрөө их хэцүү сэдэв. Авлигатай тэмцээд ард нь гарч байгаа Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж. Бусад нь бас тэмцдэг л байсан байх. Гэхдээ энэ тэмцлийн үр дүнд нөгөө авлига нэхдэг хүмүүс нэ­хэ­хээсээ эмээдэг болсон. Яагаад гэхээр нэхэж аваад тэр мөн­гөө яаж ч нуусан байсан илэрч байна. Банкны данс­наас, сейфнээс илэрч бай­­­гаа.

Түү­нийгээ хураалгаж бай­­­­на. Тэ­гэхээр шударгаар ажил­­­лаад явья даа гэж боддог тө­рийн албан хаагчийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж бай­­­на. Энэ л авлигатай тэмц­сэн ажлын үр дүн юм. Гэхдээ ав­­ли­га­тай тэмцэх ажил дуу­саагүй. Дахиад хийх юм өч­нөөн байна.

Бид авлигатай тэм­цэхдээ Хонкхонгийн турш­лагыг нэвтрүүлсэн. АТГ-ын хуу­лийг гаргахын өмнө би явж туршлага судалсан, гишүүн байх даа. Хонгонг 1950 оны сүүлч 60-аад он гэхэд дэлхийн но­мер нэг авлигатай улс бай­сан байна. Өнөөдөр номер нэг авлигагүй улс болсон.

Ав­лигыг үл тэвчих нийгмийн уур амьсгал нийгэмд бүрдүүлэх нь  хамгийн үр дүнтэй юм би­лээ. Соён гэгээрүүлэх ажлын зэ­рэг­цээ авлигын хэргүүдийг дор дор нь илрүүлээд шийдэж чад­даг байх юм бол үнэхээр буур­даг юм байна. Манайд өнөө­дөр авлигыг үл тэвчих нийг­мийн сэтгэлзүй дөнгөж бүрэлдэх гээд эхлэл төдий яваад байна. Улам илүү эрчтэй явах хэрэгтэй юм байна.

Миний бодоход Ерөнхийлөг­чийн  сон­гуульд өрсөлдөж  бай­гаа бу­сад намын нэр дэвшигчид сон­гуульд яллаа гэхэд энэ ажил улам эрчимжиж, үгүй юм гэхэд энэ хурдаараа явах биш зүгээр зогсонги байдалд орно. Энэ бол зоригтой хүний хийдэг ажил. Би нөгөө хоёр нэр дэвшигчийг тэгж харахгүй байна.

Авлига Монголыг дэс дараатай, логиктойгоор идэж байна
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:


-Монгол Улсад албан тушаа­лаа ашиглаж, өөртөө ашиг хон­жоо олох энэ үйл явц өмч хувьч­лалын үеэс эхэлсэн. Ер нь өмч хувьчлалын явцад ул­сын үйлдвэрийн газрыг үнэ­гүй­дүүлэх, өөртөө хямдхан авах, танил талдаа өгөх явдал нэлээн хавт­гайрсан л даа. Түүнээс хойш авлигын тэлсэн хүрээ бү­сийг аваад үзэхэд эхлээд өм­чийн хүрээнд яригдаж бай­лаа. Дараа нь 90-ээд оны хоёр­дугаар хагасаас хойш тө­сөв дээр яригдаж эхэлсэн.

Төс­вийн тэлэлт гэдэг нэрийн дор улсынхаа хуримтлалын ихэн­хийг төсөвт төвлөрүүлээд тэр­нээ­сээ түгээх, төсвийн амыг тен­­дерээр тоссон баячууд, тен­­дер дагасан хуваарилалтын эдийн засаг гэдэг ойлголт гарч ир­сэн л дээ. Дараа нь 2000 оны үеэс авлига ямар шинж­тэй болов гэхээр төрийн албыг худалдаж эхэлсэн. Төрийн сонгуульд өрсөлдөхөд хүртэл намуудад мөнгө төлөх болсноос гадна сонгогчиддоо мөнгө тараах, санал худалдаж авах хэлбэрээр явж эхэлсэн.

Энэ бол гурав дахь шат нь. Дөрөв дэх шат нь болохоор гомдол тавьдаггүйгээр нь  бай­галийн баялгаа худалдах, ли­ценз наймаалах, газар нутгаа худалдах хэлбэрт шилжиж өргөжсөн. Хөдөө аж ахуйн эдэлбэр газраа ч худалдлаа, хот суурин газарт иргэдийнхээ эзэмшил газраа ч гадныхан, дотныхонд худалдлаа, сүүл­дээ орд газруудаа ч худалд­лаа шүү дээ.

Өнгөрсөн сон­гуульдаа Ардын намынхны дэв­­шүүлсэн хөтөлбөрийг бо­­доод үзэхэд 30-50 тэрбум ам.доллар гаднаас авч байж бү­тэ­хээр байсан. Өөрсдийн эдийн засгийн бололцооноос давсан зүйл амласан нь үүний цаадах бизнесмэнүүдийн тө­лөвлөгөө л гэсэн үг шүү дээ. Ер нь авлига гэдэг бол их дэс дараатайгаар, логиктойгоор ингээд Монголыг идэж байна.

Сүүлийн үед авлигын асуудал ярихад ч хэцүү болж эхэлж байна. Би өглөө босонгуутаа цайгаа уучихаад сайтууд руу орж мэдээ уншдаг юм. Нөгөө л авлигын асуудлыг уншихаар нуруу руу хүйт оргиод явчих шиг болдог. Хүмүүсийн ярихыг сонсоод байхад үнэмшихэд хэцүү юм их байдаг шүү дээ.

 Манай Эрдэс баялгийн сайдын маань хадам аав нь Хятадын газрын тосны газрын зөвлөхөөр ажиллаад тэндэхийн хүндэт самбар дээр зураг нь тавиатай ч байж байх шиг. Ер нь манай төрийн албан хаагчид хоёр талдаа ажилладаг. Энэ бүхнийг харахад авлигын асуудалтай тэмцэх ажлыг тууштай явуулах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой л байгаа юм. 

Үнэт зүйл нь урвуугаараа эргэсэн цаг үе байсан юм шүү
 Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл:

-Сүүлийн үед салхи эргэж, “Үнэнээрээ байх нь сайхан юм” гэдэг үнэлэмж эргэж ирлээ. Энэ үнэлэмж алга болоод хүмүүс “чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үзэлтэй, аль л буруу арга замаар амжилтад хүрэхийгээ сайхан юм гэж боддог үе байсан. Юман чинээ тоохоо болиод байсан.

Нийгмээрээ ийм хандлагатай болоод байсан. Харин шударга ажиллаж байгаа хүнээ “энэ яасан тэнэг юм бэ” гэж хэлдэг, үнэт зүйл нь урвуугаараа эр­гэчихсэн цаг үе байлаа шүү дээ. Харин Ц.Элбэгдорж Ерөн­­хийлөгчийг ажиллах ху­га­цаанд үнэт зүйлийн салхи зөв эр­гэлээ.

Үүнийг улам бүр зөв тийш нь залж, урагшлуулж, үнэт зүйл, үнэлэмжээ бид олж авах хэрэгтэй байна. Үнэн, зөв гэсэн зүйл үргэлж урагшилдаг, хол явдаг тийм цаг үе рүү бид тэмүүлэх хэрэгтэй байна. АНУ-д хүртэл манай  Монгол орныг хамаг үнэт зүйл нь урвуугаараа эргэчихсэн байх үед замдаа таарсан бүгдийг нь хуураад худалдаад аваад гаргачихсан үнэт өвийг бид олж авлаа.

Тэр бүх зүйлийг бид эргүүлж олж авч, үнэнээр бүхнийг гүйцэж авлаа. Эзэнгүй айлаас юу дуртайгаа аваад явдаг байсан үе өнгөрч, энэ улс орон эзэнтэй болжээ гэдгийг ойлгууллаа. Одоо энэ улс оронд шударгаар ажиллахгүй бол болохгүй юм байна гэж гадаад ертөнц ойлголоо. Энэ бол шударга ёсны нэг илрэл юм даа.

А.Чандмань

Эх сурвалж: www.mminfo.mn