Туркийн эрх баригчид зугаа цэнгээний газарт, тэр тусмаа зочид буудалд чангаар хөгжим тавьбал торгож байх хуулийг баталлаа. Энэ хууль зургадугаар сараас эхлэн хэрэгжих юм.
“Зугаа цэнгээний газарт зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү чангаар хөгжим тавьбал тухайн иргэн, компанийг 20 мянган лирээр (11 мянган ам.доллар) торгоно” хэмээн Хүрээлэнбуй орчин, хотын төлөвлөлтийн яамны мэдэгдэлд онцолсон байна.
Хуулийг зөрчсөн компани, зочид буудлыг хаах хүртэл арга хэмжээ авах ажээ.