Ц.БАЯР

Хотын дарга асан Ц.Батбаярт 2014 оны долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс 2.1 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, түүнийг хууль бус өмч хувьчлалын асуудлаар ийнхүү яллаж байсан билээ. Хэдийгээр суллагдах хугацаа нь ирэх оны наймдугаар сард дуусах байсан ч хуульд заасны дагуу засрал хүмүүжил сайн, төлбөрийн өргүй байсан тул өчигдөр Төв аймгийн шүүхэд хэлэлцэж, ийнхүү тэнсэнгээр суллах шийдвэр гарган суллажээ. 2012 онд Ц.Батбаярыг хотын мэр байхдаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчсөн хэмээн АТГ-т өгсөн байдаг.  Улмаар хоёр жил шалгасны эцэст 2014 оны долдугаар сард шүүхээс ял оноосон билээ.

Эх сурвалж:www.zms.mn