С.САРУУЛ
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар цахим ертөнцөд жиргэж, хатуухан шүүмжилдэг хүмүүсийн нэг бол жиргээч Б.Цогтгэрэл. Түүний жиргээг улс төрийн хүрээнийхэн ихэд сонирхдог. Тэгвэл иргэн Б.Цогтгэрэл шилэн данс хөтөлдөггүй албан тушаалтнуудын нэрсийг АТГ-т хүргүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Даваасүрэн, УБТЗ-ын дарга Пүрэвбаатар, “Монголросцветмет”-ийн захирал Х.Болор-Эрдэнэ, зэрэг албан тушаалтнуудыг нэрлэжээ. Б.Цогтгэрэл Зам тээврийн сайд М.Зоригтод хандан “Танай УБТЗ-ыг АТГ-т өглөө. Удаан хүлээлээ” гэхэд хариуд нь М.Зоригт сайд “Баярлалаа” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: www.polit.mn