Б.ЗАЯА

Бага болон дунд оврын автобусны жолооч нарын эрх зөрчигдөж байгаа талаар Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооны эвлэлийн хорооноос өчигдөр мэдээлэл хийв. Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн XXI хороо, Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны чиглэлд үйлчилдэг байсан хувиараа тээвэр эрхлэгчдийг хоёр жилийн өмнөөс хоригложээ. Үүнээс болж жолооч нар ажилгүй, иргэд нийтийн тээврийн үйлчилгээ авч чадахгүйд хүрчээ. Энэ талаар холбогдох байгууллагуудад санал, гомдол хүргүүлсэн ч ажил хэрэг болохгүй байгаагаас дөрөв хоног өмнөөс шугамаа нээж үйлчилгээнд явж эхэлжээ.

Эх сурвалж: www.zms.mn