Кубын эрх баригчид эрчим хүч их зарцуулдаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг арилжааны бус зорилгоор гадаадаас оруулж ирэхийг иргэддээ зөвшөөрчээ.
Ийнхүү куба иргэд агааржуулагч, богино долгионы зуух, хөргөгч, хөлдөөгч, индүү, талх шарагч болон бусад цахилгаан хэрэгслийг хоёроос илүүгүйгээр оруулж ирэх эрхтэй болов. Мөн нэг мянган ватт-аас илүүгүй хүчин чадалтай, 50 км/цаг-аас илүүгүй хурдтай цахилгаан мопед оруулж ирэхийг зөвшөөрчээ. 2005 онд Куба арал эрчим хүчний хямралд орсны дараа дээрх барааг оруулж ирэхийг хориглоод байсан юм.