О.ЦЭРЭНДУЛАМ

 

УНТЭ-ийн гастроэнтерологийн төвийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор О.Баярмаатай ярилцлаа.

-Ус бол бидний байнгын хэрэглээ хэрнээ ямар үүрэгтэй, ач холбогдолтой гэдгийг сайн мэддэггүй. Ус хүний эрүүл мэндэд ямар ач тустай талаар яриагаа эхлэе.

-Ус бол XXI зууны алт гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Хүний бие махбодийн 60-70 хувьийг ус эзэлдэг бөгөөд бүх төрлийн бодисын солилцоо хэвийн явагдахад шаардлагатай дотоод орчны тогтвортой байдлыг хангаж өгдөг. Үүнээс гадна хоол боловсруулалт, шимэгдэлтэнд оролцох, цус, булчингийн эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх, хорт бодисыг гадагшлуулах,  тунгалгийн системийг тэнцвэржүүлэх өөрөөр хэлбэл дархлааг сайжруулах,  бөөрний цусан хангамжийг нэмэгдүүлэх, арьс хуурайшихаас хамгаалах,  жин барихад туслах зэрэг чухал ач холбогдолтой.

-Та сая хоол боловсруулалт, шимэгдэлт гэж ярилаа. Бидний ууж байгаа ус үүнд хэрхэн оролцох вэ?

-Хоол боловсруулалт,  шимэгдэлт гэдэг бол зөвхөн хоол боловсруулах эрхтэн төдийгүй мэдрэл,  шингэний зохицуулга бүхий нарийн нийлмэл процесс бөгөөд энэ үйл ажиллагааны үе шат бүхэнд ус оролцоно. Үүнд:

1.Амны хөндийд эрүүний үе,  шүд,  хэл, шүлсний тусламжтайгаар хоол хүнсний зүйл механик боловсруулалтад орох буюу жижиглэгдэж бутлагдана.  Шүлсэнд органик бодисууд,  салс, ус зэрэг нь агуулагдах баамны хөндийд бикарбонат ба ус хэлбэрээр хоногт  1500  мл ялгардаг.

2.Хоолны бөөн улаан хоолойгоор дамжин ходоодонд орох бөгөөд энд мөн механик болон химийн боловсруулалтад орж гэдэсний ханаар шимэгдэх нэгэн төрлийн шингэн масс буюу хими ус болно.  Нойр булчирхайгаас хоногт 1500 мл шүүрэл ялгардаг бол цөс 500  мл ялгардаг.

3.Нарийн гэдэс бол хоол боловсруулалт ба шимэгдэлтийн хамгийн гол хэсэг бөгөөд  6  мурттай, түүний атираа нугалаа бүрт байдаг цэлмэн,  бичил цэлмэнгүүд,  криптүүд нь шимэгдэлтийн талбайг үүсгэдэг.  Тэгэхлээр хоол боловсруулалт гэдэг нь дээрх химийн болон механик хүчин зүйлүүдийн нөлөөгөөр хоол хүнсэндэх уураг  -  амин хүчил болтлоо,  нүүрс ус  - моносахар болтлоо,  харин өөх тос  -  өөхний хүчил,  триглицерид болтлоо задарч байгаа процесс бол эдгээр тэжээлийн бодисууд нь нарийн гэдэсний ханаар  шимэгдэж цусны судас руу орохыг хоол шимэгдэлт гэдэг. Өөрөөр хэлбэл, цусаар тархан эд эрхтнүүдийг тэжээлээр хангана гэсэн үг. Тэжээлийн бодисын шимэгдэлт нь идэвхитэй ба идэвхигүй зөөгдөлтийн замаар явагддаг ба үүнд ус гол үүрэгтэй.  Өөрөөр хэлбэл, эдгээр тэжээлийн бодис, эрдэс,  витаминууд нь усанд ууссан хэлбэрээр л цусны судас руу нэвчинэ. Хоол хүнстэй хамт орж ирсэн болон хоол боловсруулах эрхтнүүдээс ялгарч байгаа ус нь энэ үйл ажиллагааг хангаж өгнө.  Хоол боловсруулах замд хоногт  20  л орчим шингэн ялгарах бөгөөд нарийн гэдсэнд  1,5 л ус ялгарах бол  8,5 л ус шимэгддэг. Харин бүдүүн гэдсэнд  0,5-2,0 л ус шимэгддэг байна.

-Тэгвэл нарийн гэдэс их чухал байх нь ээ?

-Тиимээ,  тэжээлийн бодисуудын ихэнх нь нарийн гэдэсний эхлэл хэсэг буюу өлөн гэдсэнд шимэгдэнэ. Моносахар (гликоза, ксилоза), төмөр,  кальци, магни, усанд уусдаг витаминууд (В1, В2,  В6),  уураг буюу амин хүчлүүд нарийн гэдэсний эхлэл хэсэгт,  өөх тос ба тосонд уусдаг витаминууд (А,Д,Е,К) зэрэг нь дунд хэсэгт,  витамин В12,  цөсний хүчлийн давсууд нарийн гэдэсний төгсгөл хэсэгт шимэгддэг.    Боловсроогүй хоол тэжээл болж шимэгддэггүй болохоор боловсруулалтыг хэвийн явуулах орчинг үүсгэгч ус л хамгийн чухал нь байх нь.

-Эрдэст бодисууд хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Витамин Д,  кальци,  фтор зэрэг нь яс болон шүдний гол бүтцэнд оролцож тэдгээрийг бэхжүүлнэ,  йодын дутагдлаас сэргийлнэ.   Дутагдвал яс сийрэгжих,  зөөлрөх,  муруйх,  хугарах,  хүүхэд шүдлэхгүй байх зэрэг шинжүүд илэрнэ.  Мөн кальци нь бамбай булчирхайн дааврын солилцоонд оролцдог ба йод дутагдвал оюуны хомсдол үүсч биеийн хөгжил зогсдог.  Харин кали,  магни зэрэг нь булчин,  шөрмөсний хэвийн үйл ажиллагааг хангаж,  мэдрэлийн системийн сэрэл саатлын процессыг тэнцвэржүүлж байдаг.  Дутагдвал булчин,  шөрмөс татах,  чичирхийлэх,  стресст өртөх,  цочромтгой болох, нойргүйдэх зэрэг шинжүүд илэрнэ.  Витамин А дутагдвал шөнийн хараа муудах,  В1  дутагдвал захын мэдрэлийн үрэвсэл үүсэх,  В2  дутагдвал завьж цуурах,  ам хамраар шарх гарах гэх мэтчилэн өвөрмөц шинжүүд илэрдэг.

-Сүүлийн үед таргалалт нь хүн төрөлхтөний хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа.  Чимээгүй тахал ч гэж нэрлэдэг.  Манай улсад таргалалтаас үүдсэн өвчлөл ихээр нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд байнга анхааруулж байдаг.  Татаргалалт ба эрдэст усны хэрэглээний талаар юу хэлэх вэ?  Энэ тал дээр ямар нэг холбоотой тал бий юу?

-Тиймээ таргалалт дэлхий даяар маш хурц асуудал болоод байна. Америкт гэхэд илүүдэл жинтэй хүмүүсийн эзлэх хувь 85 хувьд хүрээд байна.  Монголд ч энэ үзүүлэлт  75  хувьд дөхөж байгаа нь санаа зовох тоо баримт юм. Өнөөдөр зөвхөн том хүн биш хүүхдүүд ч маш их таргалж байна. Одоо анги болгонд л 1-5 хүүхэд илүүдэл жинтэй байх бөгөөд тарган бүдүүнээрээ дуудуулж сэтгэл зүйн шаналалд орж байна.

Таргалалт өөрөө маш олон өвчний эх үүсвэр болж өгдөг.  Зүрх  судас,  бөөр,  ходоод,  үе мөч,  цус  харвах,  зүрхний шигдээс, чихрийн шижин… Таргалалтаас болж үүсдэг өвчнийг жагсаавал уртаас урт жагсаалт үүснэ. Хүн таргалах нь түүний юу идэж ууж байгаагаас, ялангуяа юу ууж байгаагаас шууд хамааралтай байдаг.

Хүмүүс сүүлийн үед чихэртэй ундаа,  чихэртэй цай маш  ихээр уух болжээ.  Хэдийгээр сахар нь хүний биеийг эрчим хүчээр хангагч глюкозыг үүсгэж өгдөг хэдий ч тэр дороо зарцуулахгүй л бол тарган болж хуримтлагддаг юм.  Тийм учраас хүн шингэнээс эрчим хүчний хэрэглээгээ авах,  амин дэм эрдэсийн бусад хэрэгцээг авахын тулд эрдэст ус уух нь зөв юм.

Хүнийг өдөрт аль болох их шингэн уу гэдэг. Дунджаар 2,5 литр шингэн уухыг анагаах ухаан зөвлөдөг. Гэтэл яг ямар шингэн уух ёстойг, мөн цаад утга учрыг тайлж өгөөгүйгээс хүмүүс чихэрлэг ундаа, сахартай цай, шар айраг ихээр ууж таргалсаар байна. Сүүлийн үед дэлхийн анагаах ухаан өдөрт уух ёстой шингэний бүх хувийг биш юм гэхэд ихэнх хувийг эрдэст ус эзлэх ёстой гэж зөвлөх болжээ.

Хүн үдийн хоол идэх үедээ нэг лонх эрдэст ус уулаа гэхэд энэхүү эрдэст уснаас авсан эрч хүч ба тэжээл глюкоз хэлбэрээр хүний элэг ба булчинд байж л байх ба хэзээ ч шууд тарга болохгүй. Элэг болон булчинд хэрэглэхэд бэлэн байдалтай удтал хадгалагдаж, таны оюуны ба биеийн эрч хүчийг тогтмол найдвартай хангадаг байна. 

-Ийм байдалд хүрэхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Зөв хооллох,  эрдсээр баялаг ус хэрэглэх хэрэгтэй.  Ер нь хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн,  ууж байгаа усныхаа чанар,  аюулгүй байдал,  эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх,  найрлага зэргийг анхаарахгүй байж болохгүй.  Одоо дэлхий нийтээр байгалийн эрдэст усны хэрэглээг эрхэмлэх болжээ.  Америк,  Япон зэрэг орнуудын эрдэмтэд  26  жилийн турш судалгаа хийсэний үр дүнд хүн өглөөдөө 640 мл эрдэст ус уувал эрүүл байна гэдгийг тогтоосон байна.

-Ер нь хүний хоногийн усны хэрэгцээ ямар байдаг вэ?

-Усны хэрэгцээ хүн бүрт харилцан адилгүй. Жишээ нь: 50 кг жинтэй хүн хоногт 3.6 л ус уух ёстой байх нь.  Гэхдээ ууж байгаа болон алдаж байгаа шингэний хэмжээг бодолцох ёстой.

Организм усыг эрүүл ба эмгэгээр алдаж болно.  Хүн хоногт амьсгалаараа  600 мл, арьсны нүх сүвээр  600 мл,  шээсээр  2500 мл усыг ялгаруулдаг байна.

Эрүүл–дасгал сургуулилалт хийх, биеийн хүчний ажил хийх,  бүгчим халуун газар байх зэрэгт хөлсөөр,  амьсгалаар усаа алдана.

Эмгэг–бөөлжих, гүйлгэх,  халуурах,  ихшээх, эм болон хоол хүнсний зүйлээр хордох зэрэгт усаа алдана.

-Тэгвэл усаа хэрхэн нөхөх вэ?

-Нэг удаа ихээр биш өдрийн турш бага багаар уух. Ус уух 3 зарчим байна. Үүнд:

-Балгах

-Амсхийж амьсгаа авах

-Дахин уух

Хоол идэхийн өмнө  1-2  аяга ус уух.  Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж,  хоолны дуршлыг бууруулах сайн талтай.  Өдөрт  5  аяга ус уувал ходоодны хавдраар өвдөх эрсдэл  45 хувь, хөхнийх  80 хувь, давсаг умайнх 50 хувь хүртэл бага байдаг гэсэн судалгаа байдаг.  Мөн Японд өглөөд  4 аяга ус уудаг дэглэм байдаг. Өглөө 4 аяга ус уугаад шүдээ угаана.  45  минутын дараа өглөөний цайгаа ууна.  Дараа нь  2 цаг юм идэхгүй байх. 

-Ус дотроо олон янз. Чухам ямар усыг хэрэглэх нь зохистой вэ?

-Крантны, цэвэршүүлсэн, байгалийн буюу гол горхины ус гээд олон янз байдаг. Одоо бид цэвэршүүлсэн, шүүсэн усыг хэрэглэж байгаа. Гэтэл эдгээр уснууд нь кальци, фтор, магни зэрэг зайлшгүй шаардлагатай эрдсүүдийг агуулдаггүй. Тэгэхлээр хүмүүс цэвэршүүлсэн усыг эрдэсжүүлэгч аяганд хийж уух хэрэгтэй болдог. Харин эрдэс бүхий усанд эмгэг төрөгч нян байдаггүй,  эрдэс бодисуудыг зохих хэмжээгээр агуулсан яг л байгаль дээр байгаагаараа хэрэглэгдэх цэвэр бүтээгдэхүүн болдог. “VIP” гэдэг эрдэс бодис агуулсан цэвэр ус гарсан байналээ.  Энэхүү ус нь улсын их хатан Дондогдуламын ундаалж байсан рашаанаас бэлтгэсэн хүхэрлэг бус, зөөлөн ус. Үе дамжин ирсэн энэ байгалийн эрдэст усыг өдөр тутамдаа хэрэглэх нь бие организмынхоо хэвийн үйл ажиллагаа,  бодисын солилцоог хангаж эрүүл энх,  урт наслахад чинь туслах буй заа.