Ө.БАТХҮҮ

Хэвлэлийнхэн бид “Ниргэсэн хойно нь хаш­гирав” гэдэг өгүүлбэрт  их дуртай. Үүнийг байнга  ишлэл болгож, албан тушаалтнуудаас хариуц­лага нэхдэг юм. Харин энэ удаад өөрсдөө жин­хэнээсээ өнгөрсөн бо­рооны хойноос цув  нөмөр­чээ. Юун тухай өгүүлэх  гэж  буйгаа  одоо бичиглэе. Гэхдээ  энэ  бол  шинэ  сэдэв биш, өдөр тутмын сонинуудад энэ тухай өгүүллүүд га­раад эхэлсэн. Ирэх сарын 26-нд болох Ерөн­хий­лөг­чийн сонгуульд нэр дэв­шигчдийн суртал­чилгаа  өнөөдрөөс эхлэж байгаа. Харамсалтай нь  өнгөрсөн  оны  арван­хоёр­дугаар сард шинэчлэн батласан  Ерөн­хийлөг­чийн сонгуулийн тухай хууль нь хэв­лэлийнх­­ний “ам барь­сан”, одоо  байгаа Ерөнхийлөг­чид ашигтай, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын хувьд хамраа цухуйл­гачихаад хэн байсныг нь таниарай гэсэнтэй дүйх болчихжээ. Уг  хуулийн 33 дугаар зүйл, Сонгуулийн сурталчилгаа  гэсэн хэсэгт  бичсэнээр Төрийн тэр­гүүний сон­гуульд нэр дэвшиг­чийн ухуулга сур­талчил­гаа, PR, таниулга  хийх хэлбэр, суваг нь  олон болсон мэт боловч энэ  нь зүгээр л рекламны пауз  төдий байж.

Хуульд зааснаар нэр дэвшигч өөрийгөө хэн  бо­ло­хыг  таниулахын тулд телевиз, радио, ухуулах хуудас, гудамжны самбар, цахим  шуудан мөн  мес­сеж  ашиглах  боломжтой. Харин хэвлэл мэдээллийн салшгүй нэгэн  хэсэг  бол­сон  сонин, цахим хууд­суу­даар  сурталчилгаа хийж  болно  гэж заагаа­гүй.  Заагаагүй  учир бо­лох­гүй гэсэн  үг бололтой.  Болно  гэж  үзээд  байгаа  бусад хэвлэл  мэдээллийн хэрэгслийн хувьд  радио, телевизээр  явуулах  сур­тал­чилгааг хоногт  нэг  цагаас  илүүгүй, мөн  өдөрт  нэг  удаа  мессеж  явуулж, хэсэг бүрт  хоё­роос  илүү­гүй самбар байр­шуулахыг  зөвшөөрчээ.

Харин  одоо уг хуулийн 34 дүгээр зүйлийн “Сон­гуулийн сурталчилгааны  материал  хэвлүүлэх, сон­гогч­дод хүргэх” гэсэн заалт  анхаарал  татна. Хэдийгээр  хэвлэлээр  сур­талчилгаа явуулна гэж  тусгайлан  заагаагүй ч     34.1.1-ээс 34.1.7-д сонгуу­лийн мөрийн  хөтөлбөрөө танилцуулсан хоёр  хэв­лэ­лийн хуудас бүхий хоёр  сонин, хоёр  сэтгүүл, нэг хэвлэлийн хуудас  бүхий ухуулах хуудас, зурагт хуудас, нэр дэвшигчийн  намтар, гурван хэвлэлийн хуудас  бүхий  ажлын тайлан, хоёр хэвлэлийн хуудас бүхий  сурталчил­гааны  мате­риал хэв­лүүлж, сонгогчдод тараа­хыг зөвшөөрчээ. Тиймээс  ийм  хэмжээний  материа­лыг сонинуудаар  гаргаж  болно хэмээн  ойлгож бо­лох юм шиг. Нэг хэвлэ­лийн хуудас  гэж А-4-ийн бичгийн цаасны нэг нүү­рээс найм дахин  их  хэм­жээ  гэж  зааж  өгсөн. Тэгэхээр энгийнээр ойл­гуулж хэлбэл  “Зууны  мэ­дээ”, “Өдрийн сонин” хоёр өргөн  хэмжээстэй  бөгөөд  эдгээр сонины хоёр  бүтэн нүүр нь  нэг хэвлэлийн  хуудас  болно  гэсэн үг.  А-4 хэмжээтэй сэтгүүлийн  хувьд найман  нүүр. Ингээд дээр  дурд­санч­лан мөрийн хөтөлбөр, ухуулах  хуудас, зурагт  хуудас, намтар, ажлын тайлан, сурталчилгааны  материал бүгд нийлээд 12 хэвлэлийн хуудас  болох  ажээ. 12 хэвлэлийн хуудас нь дээр  жишээлснээр  сонины 24 нүүр  бөгөөд сонгуулийн сурталчилгаа­ны  30 гаруй  хоногийн хугацаанд  ийм хэмжээ­ний  материалыг нэг со­нинд хэвлүүлж  болно гэж ойлгогдоно.  Гэхдээ  Сон­гуулийн ерөнхий  хороо, Харилцаа холбооны  зохи­цуулах хороотой  хамтран журам  батална  гэж  хуульд заасан, энэ журамд  нь  юу гэж  айлдахыг бүү мэд.

Бүхэлдээ  бол  хэвлэ­лийн­хэнд  тун  их халтай  Ерөнхийлөгчийн сонгуу­лийн хуулийн  дагуу  энэ  удаагийн Төрийн тэргүү­ний сонгууль  болж  өнгө­рөх нь.  Сонинуудын  хувьд дээрх  боломжоос өөр нэр дэвшигчдийн та­лаар ам ангайхгүй.  Журмын дагуу  зөвшөөр­вөл  шүү дээ.  Сурталчил­гаа  явуулах  дээрх  хатуу  журмыг  зөрчвөл  шударга өрсөлдөөний  асуудал эрхэл­сэн  төрийн  захиргааны байгууллагын  дүгнэлтийг  үндэслэн  тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл  ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөр­лийг гурван сарын хугацаатай  түдгэлзүүлнэ гэсэн мөртлөө зөрчсөн нэр дэвшигчийг нь  хөдөлмөрийн  хөлсний доод  хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэн  буюу ихээр  тооцоход  900  мянган төгрөгийн торгууль тавих  болж.

Ийм л  нөхцөлтэй Ерөнхийлөгчийн  сонгууль  энэ удаад болох нь. Сонгуулийн ерөнхий  хорооны дэргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө  газартай  хамтран  хяналт  тавих Хэвлэлийн зөвлөлийг байгуулжээ. Энэхүү  зөвлөл  хэн, хаана  илүү юм ярихыг  нь  анаж  байгаад  очиж хаадаг  хад­ны  мангаа  байх бололтой. Хэвлэлийнхнийг  ял­гаварлаж, дээрээс нь  хаана, хураана  гэсэн учраас л  одоогийн  Ерөнхийлөгчид  ашигтай, хэвлэлийнхэн  болоод  нөгөө  хоёр  нэр дэвшигчдээ халгаатай  байна гэж  бичиж, яриад  байгаа юм  байна.