Ц.БАЯР

УИХ-аас өнгөрсөн наймдугаар сарын 7-нд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай  хуулийг баталсан. Хууль гарсантай холбоотойгоор Сангийн яам хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангаж дууссан байна. Тус хуулиар иргэн аж ахуйн  нэгж бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлогоо  мэдүүлж, санхүүгийн тайлангаа сайн дураараа үнэн зөв, ил тод болгон мэдүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм. Далд байсан хөрөнгө, орлогоо ил болгосон албан байгууллага, хувь хүн хуулийн этгээдийн мэдээлэл нууц байх аж. Тайлангаа засч үнэн зөв мэдээлэл ирүүлэх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болох юм байна.

Эх сурвалж:www.polit.mn