Афганистаны парламент эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг батлахаас татгалзжээ. Хуулийн төслийн дор хаяж найман заалт консервитив улстөрчдийн таалад нийцсэнгүй. Эхнэрийн тоог хоёроос илүүгүй байлгах, охидын гэрлэх насыг 16-гаар тогтоох, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах төвүүдийг байгуулах зэрэг заалтын улмаас эл хуулийн төсөл буцаагджээ. “Эмэгтэйчүүдийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн ололт амжилтын эсрэг зогсдог хүмүүс өнөөдөр үнэн дүр төрхөө харууллаа” хэмээн парламентын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүн Фаузиа Куфи мэдэгдлээ.