Саудын Араб улсаас анх удаа эмэгтэй хүн дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн оргилд гарчээ. Тэрээр дөрвөн хүнтэй багийн бүрэлдэхүүнд багтаж оргилд хөл тавьсан байна. “Миний замнал Саудын Арабын олон эмэгтэйг шинэ ололт амжилт руу уриалж, хөтөлнө гэдэгт найдаж байна” хэмээн Раха Мохаррак ярилаа. Мохаррак бүсгүй Эверестэд гарахын тулд нийгмийн багагүй саад бэрхшээлийг давах хэрэгтэй болсон хэмээн багийн нөхөд нь онцоллоо.