Б.ЭНХ

Дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо. Учир нь Г.Маралмаагийн биеийн байдал муудсанаас ийнхүү хойшлуулжээ. Тэрээр есөн сартай жирэмсэн бөгөөд шүүх хурал эхлэхэд ухаан алджээ. Үүнийг Г.Маралмаагийн өмгөөлөгч Б.Хувцагаан тайлбарлахдаа “ Цагдан хорих 461 дүгээр ангиас Тахарын албаныхан Т.Цогт, Г.Маралмаа хоёрыг нэг машинд суулгаж авчирсан. Энэ үеэр Т.Цогт Г.Маралмаа руу дайрч үг хэлээр доромжилсноос биеийн байдал муудсан” гэжээ. Шүүх хурал ирэх сарын 7-нд болохоор товлогджээ.

Эх сурвалж: polit.mn