М.ЦЭЦЭГ

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигч С.Чинзоригтой өнгөрсөн оны арванхоёрдугаар са­рын 5-нд уулзсан байгаа юм. Уулзалт Ерөнхий­лөг­чийн албан өрөөнд болсон нь тодорхой. Хоёр эрхмийн ярилцсан сэдэв ч тодор­хой. Өвөрхангайн тойр­гийн маргаан. УИХ-ын сонгуульд өрсөлдөгчөөсөө үнэмлэхүй олон санал авсан С.Чинзоригийн ман­датыг зарим хүн бу­лаах гэж байсан цаг үе байсан.

Нэр дэвшигч С.Чин­зориг МАН-ын гишүүн. Тэрээр шүүхээр хүч түрж саналыг нь луйвардах оролд­логыг ойлгуулах гэж ардчилсан, шударга шүү­хийн төлөө “тэмцэгч” Ерөн­­хийлөгч Ц.Элбэг­дорж­­той уулзсан нь энэ.

С.Чинзориг асуудлаа ойлгомжтой ярьсан. Ерөн­хийлөгч ч тэр асуудлыг сайн мэддэг байсан.  Өвөрхангайд юу болсон, хэн хэдэн хувийн санал авсан, хэн шүүхэд нэ­хэмж­лэл гаргасан, хоёр нам ямар зөрчилтэй байгаа, хэн хэний мандатыг булаах гэж буйг Ц.Элбэгдорж С.Чинзоригоор хэлүүлэлт­гүй сайн мэддэг. Учирсан зовлонгоо ний нуугүй ярьсан нэр дэвшигчид  “Ойлголоо” гэсэн хариуг Ерөнхийлөгч өгөөд өрөө­нөөсөө гаргасан гэдэг. Ойлголоо гэж. Ерөнхий­лөгч ойлгосон болохоор асуудал нааштай шийдэг­дэнэ, мандатаа булаалгах­гүй, үнэхээр шударга шүүх юм бол өөрийнх нь талд шийдвэр гарна гэж С.Чинзориг итгээд гарсан байх. Харамсалтай нь таван сарын дараа байдал эсрэгээр эргэв. МАН-ын нэр дэвшигч С.Чинзориг Ардчилсан намынханд мандатаа алдсан. Ардын намынхан тэмцээд ч, өвөр­хан­гайнхан сонгол­тын­хоо төлөө хотод ирж жагсаад ч байдлыг өөр­чилж чадаагүй.

Төрийн тэргүүн ч “ойлголоо” гэсэн үгнээсээ буцсан. Тэр юу ч хэл­сэн­гүй, чив чимээгүй л өрөөндөө суусан. Яагаад Ерөнхийлөгч  дуугүй бай­гааг одоо асуух хэрэгтэй болж. Яагаад ойлгоогүйгээ өнөөдөр тайлбарласангүй. Ардчилсан намын хоёр нэр дэвшигч тангараг өр­гөхөд юу ч хэлээгүй. Шүүх шударга, эсвэл шу­дарга бус гэж дуугараагүй.

Товчхондоо Ерөнхий­лөгч арванхорёдугаар са­рын 5-нд ойлгоогүй байж. Угаас тэр Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихээр зэ­хэж байсан хуучин намдаа суудал нэмэхийн эсрэг С.Чинзоригийг ойлгож чадахгүй байсан. Энэ бүхнийхээ төлөө уучлалт гуйх ёстой. Эсвэл ойлголоо гэхийн оронд худал хэлс­нээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ардчилсан, шу­дарга шүүхийн төлөө ажилладаг л юм бол Ерөн­хийлөгч одоо үг хэлэх ёстой. С.Чинзоригийг, өвөрхангайнхныг гом­доож болохгүй. Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Төрийн тэргүүн иргэдээ талцуулж боломгүй. На­мынх нь, өөрийнх нь эрх ашгийн дээр улс орны эрх ашиг байх ёстой биш үү.

С.Чинзориг арга ядах­даа хэвлэлийнхэнд хан­даж Ерөнхийлөгчтэй уулз­сан тухайгаа, юу ярилц­санаа ингэж дэлгэсэн би­лээ. Тэрээр “Энд нуугаад байх зүйл алга. Тохиролц­сон нь үнэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-нд би Ерөнхийлөгчтэй уулзсан. Би бүх үнэнээ хэлсэн, арай дэндэж бай­на гэж. Ардчилсан Ерөн­хий­лөгчтэй, Ардчилсан нам Засаг барьж байгаа, дээрээс нь шүүхийн салбарт шинэч­лэл хийнэ гэж ярьж буй цаг үед асуудлыг ингэж шүүхээр далайлгаж, дээ­рэм хийж шийдэхгүй гэж найдаж байна гэдгээ хэл­сэн. Ерөнхийлөгч ойлголоо гэсэн” хэмээв.