Н.МӨНХЖИН

Японы Осака хотын дарга Торү Хашимото дэл­хийн IIдайны үеэр ази эмэгтэйчүүд хүчээр япон цэргүүдийн секс боол болж байсан явдлыг “шаард­лагатай, зөв сис­тем” байсан хэмээн ярь­жээ. “Цэргүүд дайны тал­бар дээр үхэл, амьдралын хооронд тулалдаж явахад нь амралт өгөх, алжаалыг нь тайлах шаардлагатай. Секс боолын систем нь тэдний сэтгэлийг тайтга­руулж, хүч өгч байсан зөв зүйл байсан. Хэн ч үүнийг ойлгох биз” хэмээн Ха­шимото Японы телевизээр мэдэгдэв. Японы түүхэнд хамгийн залуу мужийн захирагч болж байсан Ха­шимото саяхан Осака хотын дарга болсон юм. Тэрээр мөн Хятадын эсрэг хатуу мэдэгдлээрээ нэрд гарсан Токио хотын экс дарга Шинтаро Ишихара­гийн хамтаар Японы Сэргэн мандлын намыг байгуулж байжээ. Гэвч тэрээр ази бүсгүйчүүд хүсэл зоригийнхоо эсрэг цэргийн янхны газруудад үйлчилж байсныг хүлээн зөвшөөрөөд секс боолууд нь “Дайны эмгэнэл” бай­сан хэмээн тодотгожээ.

Японууд Азийн 200 мянган эмэгтэй хүчээр секс боол болгож байсан хэмээн түүхчид үздэг. Солонгос, Хятад, Фи­липпины голдуу эмэг­тэйчүүд япон цэргүүдийн “алжаалыг тайлах” ажил хийдэг байсан аж. “Бүс­гүй­чүүдийг секс боол бол­гох бодлогыг албан ёсоор баталж, дэмжиж байсан нотолгоо байдаггүй. Ийм практикийг бий болгосон цорын ганц улс нь Япон биш” хэмээн Торү Хаши­мото өгүүлэв. Японы Зас­гийн газрын төлөөлөгч Ёшихиде Суга Осака хотын даргын маргаантай мэдэгдлийн талаар тайлбар хийхээс татгалзлаа. Япон улс дэлхийн II дайны үед эмэгтэйчүүдийг секс боол болгон зовоож байснаа хүлээн зөвшөөрсөн Токио­гийн албаны байр суурийг сануулснаас өөр зүйл мэ­дэгд­сэнгүй. Хашимото­гийн мэдэгдлийг Өмнөд Солонгосын эрх баригчид дор нь няцаан буруут­галаа. “Японы өндөр ал­баны хүн дайны харгис гэмт хэргийг зөвтгөн ярьж байгаад гүнээ харамсаж байна” хэмээн Өмнөд Со­лонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцолсон байна.

Япон улс дэлхийн II дайны үед эмэгтэйчүү­дийг секс боол болгон ашиглаж байсныхаа тө­лөө уучлал гуйсан анхны япон нь Шинзо Абэ юм. Тэрээр 2007 онд Японы парламент дээр үг хэлэх­дээ энэ явдлын төлөө ал­бан ёсоор уучлал гуйсан билээ. Японууд дайны үед эмэг­тэйчүүдийг секс боол бол­гохоор хулгайлдаг бай­сан талаар Азийн хөрш орнууд нь мэдэгдэл хийс­ний дараа Японы тал ууч­лал гуйсан юм.

“Дайны үед эмэгтэй­чүү­дийг секс боол болгож байсныхаа төлөө Японы Ерөнхий сайдын хувиар уучлал гуйж байна” хэ­мээн Абэ мэдэгдэж бай­жээ. Японы эзэнт гүрний арми дайны үед япон цэр­гүүдийг наргиулж, ал­жаалыг нь тайлах зорил­гоор янхны газруудыг байгуулж байснаа 1993 онд хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч Японы улс төрийн зарим консер­ва­тивууд, секс боол гэгдэж байсан эмэгтэйчүүд нь мэргэжлийн биеэ үнэлэг­чид байсан, үйлчилгээ үзүүлснийхээ хөлсийг ав­даг байсан, япон цэргүү­дийн зүгээс халдлага, хүчирхийлэлд өртдөггүй байсан хэмээн тайлбар­лаж байна.