Азербайжаны хэвлэ­лүүд Зөвлөл­тийн домогт тагнуулч Рихард Зорге­гийн хүүгийн талаар бич­жээ. Тэрээр орон гэргүй, Баку хотын гудамжинд амьдар­даг бөгөөд тэтгэвэр энэ тэр авдаггүй аж. Зор­гегийн хүү хэдэн жилийн өмнө байрнаасаа хөөгдсөн байна. Домогт тагнуул­чийн хүү өнөөдөр зөвхөн халуун хоол мөрөөдөн гудамжинд амь зогоож байгаа ажээ.

Дэлхийн II дайны үеийн Зөвлөл­тийн таг­нуулч Рихард Зорге нь эрин зууны хамгийн га­рам­гай тагнуулчдын нэг юм. Тэрээр 1895 оны арав­дугаар сарын 4-нд Баку­гийн ойролцоох Сабунчи тосгонд герман инженер Зоргегийн гэр бүлд төр­жээ. Рихард Зорге Рамзай хэмээх нууц нэрээр “Франкфуртер цайтунг” сонины сурвалжлагч нэ­рийн дор Японд най­ман жил Зөвлөлтийн тагнуул­чаар ажилласан юм. Зорге 1941 оны арав­ду­гаар сард Японы цагдаад баривчлаг­даж, 1943 оны есдүгээр сард дүүжлүү­лэх ял сонс­чээ. 1944 оны арваннэгдү­гээр сарын 7-нд Токио­гийн Сугамо шоронд цаазыг гүйцэтгэсэн аж.

Рихард Зорге 1914-1918 онд Гер­маны армид сайн дураар элсч дэл­хийн I дайнд оролцож байв. 1924 онд ЗХУ-д буцаж иржээ. Дэлхийн II дайны үед тэрээр нацист Германы ЗХУ-д довтлох төлөвлөгөөг илрүүлж чад­сан байна. 1964 онд түү­нийг ЗХУ-ын Баатар цо­лоор нэхэн шагнажээ.