Ж.ТӨРБОЛД

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэдэн мянган дүрвэгсэд Австрид орж ирсэн тухай өнөөдөр мэдээлж Европын тэргүүлэгч орнууд дүрвэгсэдийн хямралд нэгдсэн хариулт өгөхийг хичээж байна. Тус улсын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өнөөдөр орой гэхэд дахин хэдэн мянган дүрвэгчид ирж магадгүй гэж үзэж байгаа гэнэ. Харин барууны дөрвөн улсын гадаад хэргийн сайд нар одоогийн байдлаар хямралын тухай хэлэлцэж буй бөгөөд долоо хоногийн дипломат харилцааны үүднээс энэ долоо хоног гэхэд буцааж гаргаж магадгүй гэжээ.

Маргааш  Европын холбооны дотоод хэргийн сайд нарын дунд онц хэмжээний хурал зарласан ажээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Европын холбоонд мэдэгдэхдээ бид тэдэнд түр оршин суух эрх өгснөөрөө тэднийг аварч чадахгүй гэсэн бол Европын консул Доналд Таск бид тэдэнд тусалья гэвэл тэдний гэр оронг амьдрах орчинг л сайжруулах хэрэгтэй гэж жиргэжээ.

Харин Унгар, Польш, Словак болон Чехийн БНУ -ын гадаад хэргийн сайд нар Германын хурлын нээлтэн дээрх дүрвэгсдийн тухай асуудлаар цагаачлалын хуулиа дахин сөхөх болж байна.

Эх сурвалж: www.BBC.com