Н.МӨНХЖИН

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Европын бод­логыг хатуухан шүүмжлэв. “Сирийн дүрвэгчид хэдэн зуугаараа Европ руу орж, тэд ихээхэн сандарч байх шиг байна. Яагаад ийм байдалд хүрэв гэдгийг сайн эргэцүүлээрэй. Тэд үнэхээр цагаачид, дүрвэгсдийн асуудалд санаа зовниод байгаа бол террористуудыг дэмждэгээ бас болих хэрэгтэй. Эдүгээ Европ тивийг донсолгоод байгаа асуудал болон Сирийн хямралын талаар бид ийм бодолтой байна. Дүрвэгсэд, цагаачдын бэрхшээлийн гол учиг, зангилаа нь энд байгаа юмхэмээн Дамаскийн лидер ярьсныг ОросынРИА Новостиагентлаг уламжлав. АНУ болон Европын тэргүүлэх гүрнүүд Башар Асадын дэглэмийг унагахын тулд Сирийн босогчдыг дэмжиж, өөгшүүлснээр Сирид иргэний дайн дэгдэж, улмаар олон зуун мянган хүн дүрвэхэд хүргэсэн хэмээн үзэх хүмүүс байдаг аж. Европ руу орж ирж байгаа олон мянган цагаач, дүрвэгч нь Сирийн дотоодын дайн, хямралаас зугтсан хүмүүс юм.

Б.Асад бүх хүч, хөдөл­гөөнийг Сири дэх терроризмын эсрэг нэгдэхийг уриалаадСиричүүд бид яриа хэлэлцээ, улс төрийн арга замаар энхийн зорилгодоо хүрэх ганцхан зам бол хүчээ нэгтгэх. Бид олон хэсэг болж хоорондоо арсалдсанаар зөвхөн эмгэнэл, гамшигт хүрнэхэмээн онцоллоо. Гэвч Сири дэх терроризм, алан хядагч, хэт даврагсдыг устгаагүй цагт зөвшилцөлд хүрч, улс төрийн яриа хэлэлцээг эхлүүлж чадахгүй хэмээн тэрээр хэлж байна. “Хүмүүс алуулж хядуулж, цус урсалт зогсоогүй, хүмүүс аюулгүй гэдгээ мэдрээгүй цагт ямар ч зүйл хийх боломжгүйхэмээн Сирийн Ерөнхийлөгч Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Дамаскийн засаг төрийн тэргүүн Сирийн улс төрийн хүчнүүд, Засгийн газарт байгаа болон эрх мэдлээс гадуур байгаа хүчнүүд ч, улс орны эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах ёстой хэмээн үзэж байгаа аж. “Жирийн нэгэн сири иргэнээс асуугаад үзээрэй, та одоо юу хүсч байна гэж. Тэр эргэлзэх юмгүйБүгдэд аюулгүй, тогтвортой байдалгэж хариулнахэмээн Асад өгүүлэв. Ерөнхийлөгч мөн Сирийн нийгэм дэх олон үндэстний асуудлыг хөндлөө. “Курд үндэстнүүд нь Сирийн нийгмийн нэг хэсэг, тэд гадаад, харь хүмүүс биш. Курдууд энэ газар нутаг дээр арабууд, сиркасян, армян болон бусад үндэстэн, шашинтны хамтаар амьдарсаар ирсэн. Бидний хамтын амьдрал эрт дээр үеэс эхэлсэнхэмээн ярилаа.