Том Круз, Кэти Холмс нарын долоон настай охин Сури Круз өөрийн хувцасны брэнд гаргах гэрээ байгуулжээ. Ойрын үед Сури охин анхны загварын цуглуулгаа танилцуулах бөгөөд амжилттай болвол АНУ-д Сури Крузын хувцасны хэд хэдэн дэлгүүр нээхээр төлөвлөж байна. Алдартай эцэг эхийнхээ буянаар хэдэн арван шүүгээ дүүрэн гутал, хувцасны цуглуул­га­тай Сури моодны хувцсанд ихэд дуртай ажээ. Түүний хаана явж байгаа, ямар хувцас өмссөн нь үргэлж хэвлэлийнхний анхааралд байдаг билээ. Оддын хүүхдүү­дээс өөрийн брэндийг гаргасан анхны хүүхэд Сури биш юм. Үүнээс өмнө Вик­ториа болон Дэвид Бекхэмийн хүү Ромео 2010 онд хүүхдүүдэд зориулсан нүдний шилний брэнд гаргаж байжээ.