Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми Рафсанжани Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. “Би ард түмэндээ үйлчлэхээр ирлээ. Намайг сонгох эсэхийг ард түмэн л мэднэ” хэмээн 78 настай экс төрийн тэргүүн хэллээ. Рафсанжани 1989-1997 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Эдүгээ тэрээр Улс төрийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зөвлөлийг тэргүүлж байна. Энэ нь Ираны дээд удирдлагын зөвлөх байгууллага юм. Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогоор 400 орчим хүн бүртгүүлээд байна. Ажиглах зөвлөл нэр дэвшигчдийг Үндсэн хуулийн шаардлагад нийцэж буй эсэхийг шалгаж шигшиж үлдээх ажээ. Ираны Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 14-нд болно.