Нормандын дөрвөл”-ийн лидерүүд буюу Владимир Путин, Франсуа Олланд, Ангела Меркель, Петр Порошенко нар өчигдөр утсаар холбогдон ярилцжээ. Кремлиэс мэдээлж буйгаар, төрийн тэргүүнүүд аравдугаар сарын 2-нд Парист уулзахаар болсон байна. Мөн тэдНормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн яамдын төвшний уулзалтыг есдүгээр сарын 12-нд Берлинд хийхээр тохиролцжээ. Лидерүүд ярианы явцад Оросоос Украин руу нийлүүлэх хий, Донбасс дахь гал зогсоох хэлэлцээний талаар санал бодлоо солилцжээ. “Дөрвөн улсын удирдагч Украины зүүн өмнөд нутагт гал зогсоох тохиролцоог дэмжин сайшаалаа. Бүх шугам, хил дээрх хуягт техник, миномет, артиллерийн зэвсгийг эргүүлэн татах нь дараагийн зорилго болж байнахэмээн мэдэгдэлд онцолжээ.

Үүнээс гадна төрийн тэргүүнүүд Минскийн тохиролцоог биелүүлэх үйл явцын талаар хэлэлцсэн байна. Тухайлбал Украинд Үнд­сэн хуулийн шинэчлэл явуулах, тэр дотроо Донбассын онцгой статусыг хууль ёсны болгох, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, өршөөлийн хууль гаргах асуудлыг хөндөн ярилцлаа. Киевийн эрх баригчид болон зүүн өмнөд нутгийн төлөөлөгчид нэн даруй шууд, бүрэн хэлэлцээ хийх шаардлагатайг Оросын Ерөнхийлөгч сануулсан байна.

2014 оны зургадугаар сард Герман, Орос, Украин, Францын лидерүүд уулзаж ярилц­саны дарааНормандын дөрвөлүүссэн юм. Хоёрдугаар сард Минскт болсон уулзалтаар талууд гал зогсоох, фронтын шугамаас зэвсэглэлээ татах, олзны хүмүүсийг солилцох тохиролцоонд хүрсэн юм. Гэсэн хэдий ч Украины хүчнийхэн болон босогчид гал зогсоох хэлэлцээг байнга зөрчиж, бие биеэ буруутгасаар байна.