Америкийн нэрт нударгач Майк Тайсон “New York Daily News”-т өгсөн ярилцлагадаа, Уильям Шекспирийн “Отелло” жүжгийн Отеллогийн дүрийг бүтээхийг хүсч буйгаа ярьжээ.

“Шекспирийн жүжигт тогловол гоё биш гэж үү? Намайг Отеллогийн дүрийг бүтээж байна гээд төсөөл дөө” хэмээн Тайсон өгүүлэв. Алдарт нударгач жүжигчний авъяасаа даруухан үнэлээд, жүжиглэх сургуульд явах хэрэгтэй гэжээ.

“Надад цаг олдвол би жүжиглэх урлагт дуртайяа суралцана” хэмээн Майк Тайсон онцолсон байна. Тэрээр эдүгээ АНУ-аар тойрон аялж “Майк Тайсон: маргашгүй үнэн” хэмээх өөрийн түүхийг өгүүлсэн гоцлол шоугаа тоглож явна.