Хойд Солонгосын Хө­дөлмөрийн намын төв хэвлэл “Нодон Синмун” сонин ард иргэдээ “Цагаан будааны төлөөх дайн”-д уриалсан редак­цийн нийтлэл гаргажээ. Цагаан будааны арвин ургац хурааж, гадаадын улс орноос хүнсний тус­ламж авдаг хараат байд­лаасаа салах ёстой хэмээн нийтлэлд онцолсон байна. Улс оронд хоол хүнс хан­галттай байвал АНУ, түү­ний хамсаатан орнуудын сөрөг үйлдлээс үл ха­маа­ран эдийн засаг болон цөмийн хөтөлбөрөө хөг­жүүлж болно гэжээ.

Пхеньян сүүлийн үед цэрэгжилтийн байдлаа сулруулж, ард иргэдээ та­риалалтад дайчилж бай­гаа аж. Тус улс жил бүр хоол хүнсний гачигдалд орж гадаадаас тусламж авах хэрэгтэй болдог билээ.