Японы Шинжлэх ухаан, техникийн яам ирэх санхүүгийн жилд “К” ком­пьютерээс 100 дахин их хурдтай шинэ супер ком­пьютер бүтээх тө­сөл хэрэг­жүү­лэ­хээр төлөвлөж байгаа тухай NHK телевиз мэдээлэв.

“К” компьютер нь RIKEN судал­гааны хүрээлэн бо­лон бусад байгуул­лагын хамтын бүтээл билээ. Энэ компьютер 2011 онд хурдаараа дэлхийд тэргүүлж байсан юм. Гэвч дараа нь АНУ-ын өрсөлдөгчдөд байр сууриа алдаж, эдүгээ хурдаараа гуравт орж байна. Япон улс шинэ супер компьютерт нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. “К” компьютерийг бүтээхэд мөн ийм хэмжээний төсөв зарцуулж байсан юм.